НИЙГЭМНийгэм мэдээ

О.Батхүү: Танил талаа ашиглаж баахан байр аваад, түрээслүүлж байгаа нь шударга зүйл биш

Л.Энх-Амгалан гишүүн ипотекийн зээлээр таваас дээш байр авсан 12 мянган хүн байгаа гэх мэдээллийг өчигдөр цацсан.

Тус мэдээлэлтэй холбоотойгоор Хуульч О.Батхүү дараах байр суурийг илэрхийлсэн байна.

Ингэхдээ "Ипотекийн зээлийг ухвал нэлээн юм гарна. Л.Энх-Амгалан гишүүн ипотекийн зээлээр таваас дээш байр авсан 12,000 хүн байгаа талаар мэдээлэл цацсан. Сайд хийж байсан хүн худлаа хэлэхгүй байх. Ийм хөнгөлөлттэй зээлийг 5 байранд дээр авна гэдэг дугаар хорооны иргэний чадах юм биш. Даргаар яриулсан, банкны захирлыг таньдаг эсвэл барилгын компани яриа хийж байж гаргаж өгсөн байж таарна.

Үүнийг анх 2013 онд залуусыг байр орон сууцтай болгох гэж гаргасан онцгой нөхцөлтэй, тусгай зориулалтын зээл. Нийт санхүүжилтийн 40 билүү 60 хувийг төрийн мөнгөөр, үлдэх хэсгийг нь банкны санхүүжилтээр хийдэг. Өөрөөр хэлбэл төрийн бага хүүтэй мөнгө дээр банкны өндөр хүүтэй мөнгийг холиод, дундаж хүү нь буурдаг. Үүнийгээ арилжааны банкаар дамжуулж 6, 8 хувиар өгдөг гэсэн үг.

Эхэндээ олдоц гайгүй байсан ч сүүлдээ олдохоо байсан. Даргаар яриулдаг, банкны захирлаас гуйдаг. Хамгийн ноцтой нь банкууд хэдхэн компанийн байранд ипотек гаргана гэж шахдаг болсон. Тэр байр нь мангар үнэтэй. Энд компанийн нэрийг хэлээд яах вэ. Одоо таван байртай хүмүүсийн дөрвөн байрны зээлийг нь энгийн буюу өндөр хүүтэй арилжааны зээлд шилжүүлэх ёстой.

Үүнээс суларч байгаа 12,000х4 буюу нийт 48,000 хүнд олгох зээлийг зорилтод бүлэг буюу залууст өгөх ёстой юм. Ингэж байж утаа буурна, амьдрах орчин сайжирна. Түүнээс танил талаа ашиглаж баахан байр аваад, түрээслүүлж байгаа нь шударга зүйл биш" хэмээсэн юм.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

АТГ ШАЛГАЖ АВИЛГАЧДЫГ ШОРОНД НЬ ХИЙГЭЭРЭЙ

Зочин.
Зочин.

Буцааж аваад,байргүй хүмүүсд өг.

Монгол
Монгол

Арай үгүй байлгүй дээ. Үнэн бол банкныхан 15% аваад өгсөн байгаа даа.Гадуур яригдаад үнэн юм байна л даа

Зоч
Зоч

Хаха тэрэлж богд уулын ар өврөөө хархад л ойлгомжтой дэндүүү шуналт бузрууд

Зочин
Зочин

ДӨРВӨН НҮДЭТ ЭНХАМАГЛАН ЧИ ТЭР ХҮМҮҮСЭЭ ДУРАЙТАЛ ГАРГААД ИРЧИХЭЭ ЭНЭ ЧИНЬ АРИУН ЯВДАЛ ЮМ УУ? БИД Ч ЯАХ ВЭ? УЛНЫХАН ГЭР ХОРООЛОЛДОО ХИР ЗААРАА ХАНХЛУУЛААЛ АМЬДАРЧ БАЙНАДАГ ТЭР ЁОПОТОК ЗЭЭЛ ГЭДЭГ ЧИНЬ МАНЬ ШИГ УЛНЫ ХУЛГАЙЧ НАР САНАЛТГҮЙ ЮМ БИЛЭЭ.ЗАРЛАЧИХАА ГУЙЖ БАЙНА АМГАА ЧИ ЦОГЛОГ ШҮҮ

Уншиг
Уншиг

Түрээсэлсэн байрнуудаас нь өндөр татвар авах хэрэгтэй ажил хийхгүй биeийн амрыг харж амьдарагсад олширсон өөрсдийгөө хувиараа бизнeс эрхлэгч гэж нэрлээд татвар ндш төлдөггүй

Ккккк
Ккккк
Reply to  Уншиг

Ер нь үнэн шүү. Ихэвчлэн түрээсээр ашиг олох, гаднаас бараа оруулж ирэн дамлан худалдаж ашиг олдог панзчингууд олширчээ. Хуучин хувцсыг дахин боловсруулж үйлдвэрлэсэн хогийн хувцас, бусад барааг оруулж ирж бид нарыг шулж байгаа. Худалдаж авахаа больцгооё. Дотоодын үйлдвэрлэгчдээ иргэд ч төр ч түлхүү дэмжье.

Зочини
Зочини

Банкныхан ялангуяа зээлийн эдийн засагч нар зээл өгөхдөө захвал хахууль авдаг. Аль эрт ийм системд орсон бгаа. Хэн хэдэн байр авсныг нь ухаад гаргаад ирвэл тодорхой болно доо.

Зочин
Зочин

Болж бгаа юм нэг ч алга бүх газар авилга хээл хахууль хууль дүрэмгүй яаж ч яваад яаж ч амьдраад бгаан хэцүү юм бэ энэ хэдхэн монголчуудаа схан амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэхэд хэцүү юмуу 30 сая хүнтэй юу ажлаа хийж чадахгүй ийм байж өөрсдийгөө хардаа дээр суусан нөхдүүд ээ идэж ууж баяжиж ханасан бол бууцгаагаачээ юу ч чадахгүй хүн биш шулам болцон бна ш дээээ

Зочин
Зочин

"Баячууд" төрийн халамжинд хүртэл умбах юм. Ичих нүүр гэж байна уу?

Зочин
Зочин

МАН

Зочин
Зочин

Авилга авсан өгсөн бүгдийг шалгаарай олон байр авсан нь нотлогдвол бүгдийг хураах хэрэгтэй Олон байр түрээсэлж буй хүмүүсээс татвар авах хэрэгтэй.

Ккккк
Ккккк

АТГазар шалгах ёстой. Үүнийг мөнгө угаах гэдэг юм. Арай ч дээ

Марал
Марал

Авилга явж бга

Зочин
Зочин

Mash zuv! Zeelii n cuclax xtei. Shalga shalga bas daxin shalga!!!Demjij bna!!!

Шаардлага
Шаардлага

ШУДАРГА БУС ТОГТОЛЦОО...ИЙМ Л БАЙДАГ...ЭРХ МЭДЭЛД ХЭН ОЙР БАЙНА...НИЙГМИЙГ ЗАВХАРУУЛАЖ..ЗАЛЬТАЙ НЭГ НЬ ХОЖИЖ БАЙДАГ...

Иргэдийн нэгдэл
Иргэдийн нэгдэл

Байр авсан хүнийг муухай гэх хэрэггүй..байранд зориулсан зээлээ л зөв зарцуул..тусгай зориулалтын бол түүгээрээ л яваг..бизнэс орон сууц буюу түрээслүүлэх зориулалтаар авч буй бол хөнгөлөлттэй зээл өгдөггүй..гэхдээ байраа түрээслээд татвараа төлөөд явхад төрөөс бол маш их дэмжлэг ирнэ..5 жил түрээслүүлээд явж байхад төрөөс засвар хийх мөнгө олгох жишээтэй..Европын аль ч оронд гадаадын иргэд амьдрах, түрээслүүлэх зорилгоор байр худалдан авч болдог..байр авсан хүнд мульти виз чөлөөтэй өгдөг байгаа шүү..

Холбоотой мэдээ

Back to top button