Нийгэм мэдээ

О.Хангай аваргад өвдөг шороодож байсан Хидетора Ханада мэргэжлийн сүмод орно

Японы Хидетора Ханадаг өнгөрсөн жил ёкозүна асан Асашёорюү Д.Дагвадоржийн хамт үндэсний бөхийн бэлтгэл хийж, Өндөр гэгээний даншигт зодоглож байв.

Эргэн сануулахад, Япон эр нэгийн даваанд аймгийн хурц арслан Д.Дэлгэрбатыг давсан бол хоёрын даваанд улсын аварга О.Хангайд өвдөг шороодсон билээ.

Тэгвэл Хидетора Ханада Японы мэргэжлийн сүмо бөхөд элсэхээр төлөвлөж эхэлжээ. Учир нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Нихон их сургуулийн бөхийн зааланд өнжих болсон байна. Түний хувьд 2001 онд төрсөн, ирэх аравдугаар сард 25 нас хүрнэ. Амжилтын хувьд, 2022 онд АНУ-д зохион байгуулагдсан Дэлхийн наадамд ирээдүйн ёкозүна Оносато буюу Дайки Накамүраг ялж, алтан медаль хүртсэн билээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button