Милан: А.Ариунбат уулын цанаар олимпод уралдах анхны Монгол тамирчин, Э.Ариунгалагийн анхны олимп

Итали улсын хотын 80 мянган хүний суудалтай “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд өвлийн олимпын XXV наадмын галт бамбар бадамлан аслаа. Монголын цагаар бямба гаригийн шөнийн 3 цагт эхэлсэн уг наадамд манай улсаас гурван тамирчин оролцож байна.
Хүн төрлөхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон энэ удаагийн олимпод нийт 93 орны 2871 тамирчин спортын 16 төрөлд 116 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Манай баг нээлтийн үйл ажиллагаанд 92 улсаас 58 дугаарт жагсаж, Сан-Сиро цэнгэлдэхэд орж ирсэн бөгөөд А.Ариунбат, Э.Ариунтунгалаг нар Монгол Улсын туг баригчаар жагсав. А.Ариунбат нь уулын цанаар олимпод уралдах анхны Монгол тамирчин бол Э.Ариунгалагийн анхны олимп энэ.
Харин Б.Ачбадрах гурван олимп (2018, 2022, 2026) дараалан оролцох анхны монгол цаначин болж байна.
Тэгвэл монгол тамирчдын хувцас олон улсын анхаарлыг ихэд татжээ. Тодруулбал, олимпийн нээлтэд өмссөн монгол хувцасны талаар “The wall street journal” нийтлэлдээ “Олимпийн наадмын хамгийн загварлаг төлөөлөгчид бол морьтой дайчид, нүүдэлчид, түүхэн дэх хамгийн өргөн уудам эзэнт гүрний хүч чадлаас санаа авсан ноолууран хувцас өмссөн тамирчид байлаа” хэмээн онцолсон байна.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.