Хилийн хоригтой З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурал дахин хойшлогдов
Эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдсон УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийн шүүх хурад өчигдөр товлогдсон байсан. Гэсэн ч дахиад хойшлов.
Улмаар шүүх хурлыг ирэх долоо хоногийн Даваа гаригийн 15.00 цагт товлосон байна.
Эргэн сануулахад, Шүүхээс хоёр жилийн өмнө /2024.03.13/ УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн гэм буруугийн дүгнэлтийг танилцуулсан.
Холбогдсон хэргийн зүйл анги- Эрүүгийн хуулийн 22.1-3
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ 2 шавжийг бушуу далд хийгээчээ!!!