Нийгэм мэдээСпорт
Токио хотноо болсон "Хакүхо кап"-т Монголоос нэг алт, хоёр мөнгөн медаль хүртжээ

Японы нийслэл Токио хотын “Тоёото” аренад мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо кап” олон улсын сүмо бөхийн өсвөр үеийнхний тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.
16 дахь удаагаа зохиогдож буй уг тэмцээнд 18 орны нийт 1305 тамирчин оролцсон бөгөөд Монгол улсаас хоёр насны ангилалд нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэв.
Тухайлбал, 12 насны ангилалд 192 тамирчин өрсөлдсөнөөс Н.Сүнгэрэл мөнгө, 13-15 насанд 384 тамирчин хүч үзэхэд Т.Чилүгэн алт, Ө.Хашмаргад мөнгөн медаль хүртэв. Т.Чилүгэн тус тэмцээнд хоёр жил дараалан түрүүлсэн юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.