СпортСПОРТ

Фото: 23 настай улсын начин Н.Амгаланбаатар залуу начны даага хөтөллөө

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хамгийн залуу начнаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 23 настай аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар боллоо. Жил бүрийн улсын наадмаар хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг уламжлалын дагуу залуу начин даагаа бэлгэнд авлаа.

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тэрбээр,

  • Нэгийн даваанд сумын заан Ж.Мягмардэмбэрэлийг,
  • Хоёрын даваанд аймгийн начин Ш.Нямсайханыг,
  • Гурвын даваанд аймгийн арслан Ч.Мөнхбатыг,
  • Дөрвийн даваанд аймгийн арслан А.Эрдэнэбаярыг,
  • Тавын даваанд аймгийн арслан С.Баянсүхийг тус, тус давж начин цол хүртсэн юм.
  • Тэрээр 2021 онд сумын заан, 2023 онд аймгийн арслан, 2024 онд аймагтаа дахин түрүүлж аймгийн хурц арслан болж байсан юм.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button