
Их Монгол улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож энэ жил 1024 бөх барилдаж шинээр даян аваргатай наадсан. Мөн олон улсын цолтон "төрсөн". Жил бүрийн наадмын дараа допингийн шинжилгээний хариуг чих тавин хүлээдэг. Энэ жилийн тухайд золоор тав давж шөвгөрсөн бөхчүүд дундаас хориотой бодис буюу допинг илрээгүй гэж шадар сайд Н.Номтойбаяр ам бардам мэдэгдэв.
Тэгвэл наадмын дараах байдлаар одоо цагт зодоглож буй бөхчүүдийн эрэмбэ нэлээд өөрчлөгдсөн. Өнөө үед барилдаж байгаа бүх бөхчүүдийг Увс аймгийн харьяат дархан аварга Н.Батсуурь Улсын наадмын 11 шөвөгтэй тэргүүлж байна.
Түүний дараагаар "шинэхэн" даян аварга Б.Орхонбаяр долоон шөвөгтэй удаалж буй юм. Харин гуравдугаарт олноо "өндөр" аварга хэмээн хүндлүүлсэн П.Бүрэнтөгс /найман шөвөг/, дөрөвт Г.Эрхэмбаяр долоон шөвөгтэй бол О.Хангай аварга таван шөвөгтэй удаалж байна.
Арслан цолтой бөхчүүдийг Ц.Содномдорж 10 шөвөгтэй тэргүүлж байгаа бол Х.Мөнхбаатар 10 шөвөгтэй хоёрт бичигдэж байна. Гуравт "шинэхэн" арслан Б.Бат-Өлзий таван шөвөгтэй бол дөрөвт Э.Оюунболд дөрөв шөвгөрсөн амжилтаар бичигдэж байгаа юм. Харин тавдугаар байранд Э.Батмагнай гурав шөвгөрсөн амжилтаар удаалж байна.
Б.АЗЖАРГАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол бөхийн түүх үргэлжилж, шинэ аваргууд төрж байгаа нь сайхан мэдээ. Цаашдаа ч шударга өрсөлдөөн хамгийн чухал
Bat bohchuudee haraad baharhah saihan bna shuu amjilt ni jilees jild nemegdeesei
Эрэмбэ өөрчлөгдөж байдаг нь спортын жам. Хэн илүү хөдөлмөрлөсөн нь дээгүүр бичигдэх нь зөв
Buhchuudiin amjiltig toogoor ni harahaar uneheer ih hudulmur shingesen ni medregdej baina
Допингийн асуудалгүй өнгөрсөн гэх мэдээлэл сонсоход сайхан байна. Энэ зарчим цаашид ч хадгалагдаасай
Orhonbayar uneheer togtvortoi barildaj baigaa ni ur dungees ni haragdaj baina
Энэ эрэмбэ дараа жилийн наадмаар дахиад л өөрчлөгдөх байх. Өрсөлдөөн улам ширүүснэ
BurenTogs bas urgelj deed tuvshind ursulduj irsen buh shuu hundetgel huleesen hun
Бөхийн спортыг статистиктай нь харахаар улам сонирхолтой санагддаг
Sodnomdorj arslangiin shuvugrsun too uneheer gaihaltai uzuulelt yum
Залуу бөхчүүд ах нараасаа суралцаад улам хүчтэй өрсөлдөөн бий болгож байна
Hangai avarga ch bas togtvortoi amjilt gargaj yavaa hun shuu
Hangai avarga ch bas togtvortoi amjilt gargaj yavaa hun shuu
Ene jiliin naadam uneheer sonirholtoi bolson shuu daraa jil bur ch iluu saihan boloh baih
Амжилтыг зөвхөн нэг наадмаар биш олон жилийн тогтвортой байдлаар нь үнэлэх хэрэгтэй