Улс төрийн мэдээ

Б.Дашпүрэв: Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр Хятад, БНСУ-тай хамтран ажиллаж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны хангамжтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

АҮЭБ-ийн яамны ТНБД Б.Дашпүрэв,

"Шатахууны хангамжтай холбоотой үүссэн асуудлаас болж иргэд бухимдаж, улмаар ШТС-уудад дараалал үүсээд байна. Шатахууны агуулах савны багтаамжийн асуудлаас үүдэж хомсдол үүсэх нөхцөл бий болж байгаа учраас Засгийн газраас нөөцийн сав барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр эрчимтэй ажилласаар байгаа.

Жил ирэх бүрт Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ эрчимтэй нэмэгдэж буй бөгөөд үүнээс шалтгаалан шатахуун нөөцлөх савны хүчин чадал хүрэлцэхгүй болоод буй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд яг одоо монголд ирж яваа газрын тосны бүтээгдэхүүнтэй нийлээд 42 хоногийн нөөц бүрдүүлэх боломж бий. Харин савны нөөц нь ердөө 30 хоногийнх байдаг. Ялангуяа баяр наадам, зуны улиралд 30 хоногийн нөөц хэрэглээнээс шалтгаалан өсөж, улмаар наадмын өмнө нөөцлөсөн 30 хоногийн нөөц багассан.

Иймээс БНХАУ болон БНСУ-тай шатахууны нийлүүлэлийг нэмэгдүүлэх асуудлаар хамтран ажиллах асуудлыг хэлэлцэхээр салбарын сайд явсан. Өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний 31 мянган тонн буюу 15 хоногийн нөөц, дизель түлшний 80 мянган тонн буюу 20 хоногийн нөөцтэй байна" гэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хахахахаааа Солонгос гээш !!! Хормузаас болоод цаадуулчинь алингаа алдаад байгааг энэ малнууд мэдээгүй юм болов уу

Холбоотой мэдээ

Back to top button