Диана гүнжийн "өшөө авалтын" даашинзыг дуудлага худалдаагаар зарна
Гүнж Дианагийн алдарт "өшөө авалтын" гэгдэх даашинзыг дуудлага худалдаагаар зарах болжээ. Грекийн загвар зохион бүтээгч Христина Стамболианы бүтээсэн энэхүү хар өнгийн даашинзыг энэ сард Лондонд үзэсгэлэнд тавих юм. Дараа нь тус даашинзыг Хонконг, Женевт үзэсгэлэнд тавьж, Нью-Йорк хотод арванхоёрдугаар сарын 9-нд дуудлага худалдаанд оруулах болсон байна. Тус даашинз 300 мянган ам.доллар хүрнэ гэж шинжээчид үзэж байгаа юм.
Диана уг даашинзыг 1994 оны 6-р сарын 29-нд өмссөн. Тухайн өдөр цацагдсан “ITN” телевизийн баримтат кинонд Дианагийн нөхөр хунтайж Чарльз гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээ хүлээн зөвшөөрсөн юм. Энэ тухай мэдээллийг Их Британийн хэвлэлүүд хэдхэн хоногийн өмнө задруулжээ. “ITN” телевизийн баримтат киног Их Британи даяар 13 сая хүн үзсэн байна.
Гэсэн хэдий ч Диана тэр орой Лондоны Серпентин галерейд болсон хүлээн авалтад тус даашинзыг өмсөж очсон юм. Тэрхүү дааншиз нь хааны гэр бүлийн ёс журмыг зөрчсөн байсан тул Их Британийн поп соёлын мартагдашгүй мөч болж "өшөө авалтын даашинз" гэдэг нэртэй болсон байдаг.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.