НИЙГЭМ

Гандантэгчэнлин хийд БНСУ-ын шашны төвтэй хамтарна

Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба, хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж тэргүүтэй лам хуврагууд энэ сарын 21–23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Жингак буддын шашны Ерөнхий тэргүүлэгч Нэвон, Ким Жэхвак ламтантай уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Жингак буддын шашин нь 1947 онд Хведан их багшийн үндэслэн байгуулсан, Солонгосын тарнийн хөлгөний уламжлалд тулгуурласан шашны урсгал бөгөөд сэтгэлийн ариусал, дотоод гэгээрэл, энэрэн нигүүлсэхүйг эрхэмлэн, Бурханы сургаалыг өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэхийн зэрэгцээ боловсрол, нийгмийн халамж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд чиглэн ажилладаг байна. Уулзалтаар өмнө байгуулсан боловсролын салбарын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд лам хувраг, суралцагч, багш, судлаачдын солилцоог өргөжүүлэх, хамтарсан судалгаа, сургалт, семинар, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Бурханы шашны гүн ухаан, уламжлал, соёлын өвийн судалгааг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгджээ.

Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд 

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button