Нийгмийн

Б.Энх-Оргил нэг жин өгсөж, дэлхийн аваргын хоёр дахь бүсийн төлөө өрсөлдөнө

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Энх-Оргил ирэх арванхоёрдугаар сарын 12-нд БНХАУ-ын Шанхай хотод болох ONE 174: Shanghai тэмцээний гол тулаанд Хятадын тамирчин Тан Кайтай өрсөлдөнө. Тэрбээр энэ удаад нэг жин өгсөж, ONE Championship холбооны дэлхийн аваргын хоёр дахь бүсийг хүртэхийн төлөө тулалдах юм.

Тан Кай 2022 онд тухайн үеийн аварга Тхань Лег ялснаар ONE Championship холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга болсон. Тэрбээр 2024 онд Тхань Лег дахин ялж, аваргын бүсээ хамгаалсан бол 2026 оны тавдугаар сард Шамил Гасановыг буулган авч, ээлжит хамгаалалтаа амжилттай хийжээ.

Харин Б.Энх-Оргил 2025 оны арванхоёрдугаар сард Бразилын Фабрисио Андрадег дөрөвдүгээр үед боох мэхээр ялж, бантам жингийн дэлхийн аваргын бүс хүртсэн. Гэвч анхны хамгаалалтын тулаандаа ялагдал хүлээснээр бүсээ алдсан юм.

Б.Энх-Оргил ONE Championship холбоонд хийсэн эхний долоон тулааныхаа зургаад нь ялалт байгуулж, дэлхийн аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан. Тэгвэл одоо тэр шинэ жинд хүч үзэж, дэлхийн аваргын хоёр дахь бүсийг хүртсэнээр хоёр жингийн дэлхийн аварга болох зорилгоо биелүүлэх боломжтой болоод байна.

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

одоо эрүүл мэнддээ бод о.барахгү .дасгалжуулагч хий

Холбоотой мэдээ

Back to top button