НИЙГЭМУРЛАГ

Д.Лувсаншарав агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "Хүндэтгэлийн гала тоглолт" болно

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн нэрт зохиолч Дагвын Лувсаншарав агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Хүндэтгэлийн гала тоглолт” энэ сарын 27-нд Соёлын төв өргөөнд болно.

Тоглолт 19:00 цагт эхлэх бөгөөд нэрт хөгжмийн зохиолчийн үеийн үед ард түмний сэтгэлд хоногшсон алдарт бүтээлүүдийг толилуулах юм.

Гала тоглолтод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин А.Долгор, Ардын жүжигчин Б.Сарантуяа, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Гавьяат жүжигчин Б.Дашдондог тэргүүтэй үе үеийн нэрт уран бүтээлчид оролцоно. Мөн Sweetymotion хамтлаг болон олон уран бүтээлч ая дуугаа өргөх аж.

Түүнчлэн Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын Симфони найрал хөгжим, найрал дуучид, балетын жүжигчид, Үндэсний урлагийн их театрын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал, бүжгийн чуулга, найрал дуучид оролцох юм.

Тоглолтыг Т.Сэр-Од, Б.Ичинхорлоо нар хөтлөн явуулах бөгөөд Монголын мэргэжлийн урлагийн томоохон байгууллагуудын уран бүтээлчид хамтран өргөн хэмжээний хөтөлбөр толилуулна.

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button