Нийгмийн

Дэлхийн аварга Ц.Раднаа “Энхийн шагнал” хүртлээ

Нас бол зүгээр л тоо гэдгийг амжилтаараа баталж, бусдад үлгэрлэж яваа тамирчдын нэг Ц.Раднаа гуай. Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, 86 настай тэрбээр энэ жил Польш улсад болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий уртын харайлт, 400 метрийн болон саадтай гүйлтийн төрөлд түрүүлж, монгол түмнээ баярлуулсан юм.

ДАШТ-д анх удаа өрсөлдөөд дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлснээр нь бахархахгүй байхын аргагүй. Олон улсын тэмцээнд төдийлөн оролцдоггүй тэрбээр есдүгээр сард өмнө Австралид болсон олон улсын тэмцээнээс таван алтан медаль хүртэн, бүгдэд нь дээд амжилт шинэчилсэн.

Мөн өнгөрсөн жил болсон Азийн аварга болохдоо дөрвөн алтан медаль хүртэн, тивийнхээ дээд амжилтыг шинэчилсэн юм.

“Дэлхийн энхийн их наадам” ТББ, “Монгол уламжлал академи”, “Дэлхийн монголчуудын чуулган” ТББ-аас ес дэх жилдээ зохион байгуулсан “Энхийн шагнал”-ын эзнээр дэлхийн аварга Ц.Раднаа өнөөдөр тодорч, шагналаа гардан авав.

Энэ шагналын эзнийг уран барималч Л.Гантөмөрийн урлан бүтээсэн, дэлхийн бөмбөрцгийг алган дээрээ энхрийлэн барьсан Алунгоо эхийн дүрс бүхий алтан цом, хоёр сая төгрөгөөр шагнадаг. “Энхийн шагнал”-ыг анх удаа спортын салбараас хүртэж байгаа нь энэ.

“Энхийн шагнал”-ыг хүртэж байсан эрхмүүд: 

2011 онд дипломатич, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан 

2012 онд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн 

2013 онд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 

2014 онд “Нарны хүүхдүүд” асрамжийн газрыг үүсгэн байгуулагч, Гавьяат багш С.Эрдэнэчулуун 

2015 онд Оюун ухааны академийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар 

2016 онд ОБЕГ-ын аврах тусгай анги, эрэн хайх, аврах нэгдүгээр бүлгийн аврагч Чулуунбилэгтийн Ганзам, ОБЕГ-ын уул уурхайн аврах ангийн аврах тусгай салбарын дөрөвдүгээр бүлгийн аврагч Дүнхүүгийн Эрдэнэбат 

2017 онд ЭХЭМҮТ-ийн зөвлөх, Монгол Улсын гавьяат эмч Б.Энхравдан 

2018 онд Клиникийн профессор, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн ерөнхий мэс засалч эмч Цогтын Лочин 

2019 онд Дэлхийн болон Ази аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг Ц.Раднаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 7, 2023 13:19

Энэ хүнийг 76 яаж шагнасан юм.

Зочин
Зочин
6 сар 7, 2023 13:20

Засгийн газраас яаж шагнасан юм.

Холбоотой мэдээ

Back to top button