П.Наранбаярыг суудлаа өгөх сургаар Боловсролын салбарыг толгойлохыг "санаархагч"

Өчигдөр Г.Занданшатарын Засгийн газрын хоёр гишүүн П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн нар өөрийн хүсэлтээр суудлаа өгөхөө мэдэгдлээ. Тус хоёр суудалд суухыг горилогсод ил, далд хүслээ илэрхийлсээр явна.
Тухайлбал хоёр ч салбарын сайдаар ажиллаж, суудлаасаа буусан Л.Энх-Амгалан Боловсролын сайдаар томилбол хүлээж авна гэдгээ илэрхийллээ.
Тэрбээр "П.Наранбаяр мордохын хазгай л гэдэг зүйл болсон. Хоёр жилийн өмнө энэ нөхөрт сайдын ажил өгч байхад Боловсролын багц хуулийг баталж өгсөн. Мөн 1.7 их наядын санхүүжилттэй байсан салбарыг 4.2 их наядын санхүүжилттэй болгож, боловсролын салбарт 6 реформын шинэчлэлтийг зарлаж байлаа. Тэр ажлууд, багшийн гурван тулгуурт бодлого, сайн багш хамгийн өндөр цалин авдаг тогтолцоо хаачив.
Засгийн газрын сайд нарыг томилох, чөлөөлөх эрх Ерөнхий сайдад бий. Би Боловсролын сайдаар, ГБХНХ-ийн сайдаар ажилласан хүн. Мэдээж өөрийн сайдаар ажиллаж байсан салбарт эхлүүлсэн реформ доголдоход хэн хүнгүй сэтгэл санаа зовно биз дээ. Ямар нэгэн зүйлийг бүтээхэд хэцүү, нураахад амархан байдаг. Сайдаар томилбол хүлээж авна" хэмээсэн юм.
Эргэн сануулахад, Л.Энх-Амгалан яг сарын өмнөөс "Ипотекийн буюу зорилтот бүлэгт хүрэх нэн хөнгөлөлттэй зээлээр таваас дээш орон сууц авсан 12 мянга гаруй давуу эрх эдэлсэн "иргэд" байгаа гэсэн мэдээлэл бий" гэх сэдэв гаргаж, дуулиан тарьсан. Мөн Г.Занданшатарын Ерөнхий сайд болсноосоо хойш ярьж, хөөцөлдөөд буй Орон сууцжуулалтын банктай болох ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахалж буй.
Ипотектэй холбоотой мэдээлэл өгснийх нь дараа зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг П.Наранбаярын оронд Боловсролын сайдын суудалд суух гэж байгаа тухай мэдээлэл хөвөрч эхэллээ.
МАН-ын хууччуул Засгийн газарт сайдын суудал эзгүйрэх сургаар энд, тэнд гэнэтхэн гарч ирж өөрсдийгөө ярьж гүйдэг нь бараг уламжлал шахуу болж.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene luuhaan l bish bol hen ch yahav
Тэглэж амжаагүй бсзээлүүдээ тэглэх гэж зүтгэж бна
Шуналын дэв одоо өолиоч. Залуу хүн дээр шүү
Эсгий хийх газар нохой хэрэггүй.
Яахнэв дээ, байж байгаад Ерөнхийлөгчид үзэхгүй. ккккк
Энэ нөхөр л биш шүү
Энэ уруул бас санаатай юу??
Хэхэ
Энэ Энх-Амгаланг сайн хараад байхад нүд, уруулын хэлбэр нь аль зүгийн хүн байна аа? Нэг л сэжигтэй байна шүү?
Энх-Амгаланг гадаад төрхөөр нь доромжилж байгаа хүнцэр,өөрийг нь харвал матар шиг нөхөр байгаа даа.Энх-Амгаланг буцааж боловсролын яамны сайд болгох хэрэгтэй.Маш сайн сайд байсан.
MCS одоо болоогүй юмуу?
Энгийн иргэд юу хийсэн тухай нь мэдэхгүй ч боловсролын яам хүн бүрт хамааралтай л да. Харин цаашдын сонглтыг багш нар нь мэдэж дэ. Тэд хэн нь юу хийсэн бөгөөд хийж чадхыг мэддэг байлгүй.
Энх Амгалан Боловсролын сайд байхдаа зөв ажиллаж байсан. Яамаа хүртэл багаа бүрдүүлнэ гэж бужигнуулаагүй
Mash zuv zuiluud hiij bsn, urgejluuleh ni zuitei