Эдийн засгийн мэдээ

НӨАТ-ын хуулийн хэрэгжилт төсөвт 3.7 их наядын нөлөө үзүүлнэ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг танилцуулсан билээ.

Үүнд, энэ онд хэрэгжүүлэхээр НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан шинэчлэлийн төсөвт үзүүлэх шууд нөлөөг Сангийн яам тооцоолохдоо 2.7 их наядын нөлөө үзүүлнэ гэсэн бол Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс үүнийг 3.7 их наяд төгрөгийн нөлөө үзүүлнэ хэмээн тооцоолжээ.

Өөрөөр хэлбэл энэ нь ДНБ-ий 3-4 хувь болох буюу мөн хэмжээний төсвийн алдагдал үүсгэх нь 2027 оноос төсвийн тэнцлийн тусгай шаардлагууд биелэхгүйд хүрэхээр байна хэмээн онцолсон байв. Монгол Улсын төсвийн зардлын ДНБ-д эзлэх хувийг зохистой түвшинд барих ёстой.

Дэлхийн 156 орны төсвийн зардлын ДНБ-д эзлэх хувийг 2023 оны байдлаар тооцсон  судалгаанаас харвал хамгийн өндөр нь Украин 41.86, Лесото 35.58, Ливи 35.28, хамгийн бага нь Ангол, Ливан тус бүр 5.17 хувь байжээ (IMF, 2024). Ихэнх судлаач энэ харьцаа 25-40 хувь байхыг эрүүл гэж үздэг ч дундаж үзүүлэлт суурь дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбараа санхүүжүүлэх хэрэгцээ ихтэй хөгжиж буй орнуудын хувьд 25-30, нийгмийн хамгаалал, тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээнд их зардал гаргадаг хөгжингүй орнуудын хувьд 35-45, өндөр татвартай ч маш өндөр хүртээмжтэй төрийн үйлчилгээ үзүүлдэг Нордикийн орнуудын тухайд 45-50+ хувь байна.

Харин Монгол Улс шиг уул уурхай давамгайлсан эдийн засагтай, орлогын хэлбэлзэл ихтэй, бүс нутгуудын хөгжил нь тэнцвэргүй орны хувьд төсвийн зарлагын хувь хэмжээ өндөр байх нь зохисгүй бөгөөд эрсдэлтэй байх магадлалтай.

Дээрх зургаас харвал манай улсын тухайд энэ үзүүлэлт 30-40 хувьд хэлбэлзэж ирсэн нь уул уурхайн өсөлтийн үед ДНБ-ны өсөлтийг дагуулан төсвийг тэлэх, эсвэл эдийн засгийн хямралтай жилүүдэд төсвийн зарлагыг тэлсэн нь нөлөөлсөн гэж үзэж болохоор байна. ТТБЗ-ийн зүгээс энэ харьцаа буурч байгаа, цаашид бууруулах шаардлагатай гэжээ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Back to top button