АНУ-ын холбоотнууд Ормузын хоолойн асуудалд туслахаас татгалзсанд Трамп бухимдав
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Израилтай хамтран эхлүүлсэн дайных нь улмаас дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолой хаагдсан. Тэр дайнд нь бусад орнууд туслах хэрэггүй гэж хэлээд удалгүй Ормузын хоолойг нээхэд улсууд тусална гэж найдаж байна гэж хэлсэн юм. Дараа нь Трамп улс орнууд туслахыг шаардах болсон.
Тэгвэл АНУ-ын хэд хэдэн холбоотон улс даваа гарагт /2026.03.16/ мэдэгдэл хийхдээ Ормузын хоолой руу байлдааны хөлөг илгээхээс татгалзсан байна. Герман, Испани, Итали зэрэг орон Ормузын хоолой руу байлдааны хөлөг илгээх ойрын хугацааны төлөвлөгөө байхгүй гэж мэдэгджээ. Германы Канцлер Фридрих Мерз “Манай үндсэн хуульд заасны дагуу НҮБ, Европын Холбоо эсвэл НАТО-гоос өгсөн зөвшөөрөл дутагдаж байна” гэж хэлсэн юм.
Трамп Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр хэд хэдэн орон туслахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн гэж хэлсэн ч зарим холбоотон улсдаа сэтгэл дундуур буйгаа илэрхийлжээ. Тэр “Зарим улс туслах хүсэлтэй байгаа бол зарим нь тийм биш байна. Олон жилийн турш тусалсан орнууд, аймшигтай зүйлсээс тусалсан улсууд бидэнд туслах хүсэл тийм ч их алга. Хүсэл нь надад их чухал” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ooriinhoo baasiig ooroo archaa ovoo
Балай хүүр шүү
Төрийн тэргүүн нар чинь хэрвээ эрүүл хүн бол тухайн улс орныхоо эрх ашигийг 1-р тавина шүүдээ. Трамп гуай попроод газ ОХУ-аас битгий ав гэсэн одоо ЕХ-ны эрчим хүчний үнэ нэг хоёр ч биш бүр гурав дөрөв биш түүнээс илүү нэмэгдээд хамаг үйлдвэрүүд нь тухайлбал Германаас гараад явчих дээр тэгээд удирдагч нар нь ард түмэндээ юу гэж тайлбарлах вэ??? Энэ чинь амин чухал суурь үнэ тэгээд цааш нь яахав. Угсраа асуудлууд хөвөр ч өгнө. Одоо дөнгөж эхэлж байна. Трампыг дагаж сэвээд бие даасан бодлого бариагүй удирдагч нар юугаа хэлж хуйхаа маажих юм бол.