НИЙГЭМ

ФОТО: Дөрвөн хүүхэд эндсэн газраас

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Ханталст” ХХК-ийн эзэмшил бүхий газарт барилгын ажил зөвшөөрөлгүй хийгдэж байсны улмаас усны толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2020.05.27/ гарсан.

Хэргийн газар очиход барилгын ажлын үйл ажиллагааг бүрэн зогсоосон бөгөөд дугуйн зам тавих ажил ид үргэлжилж байв.

Тус газрын харуул Д.Гантөмөрөөс харамсалтай хэргийн талаар тодруулахад “Өчигдөр 16.00 цагийн үед талбайн зүүн захад дугуйн зам тавьж байсан ажилчид хүүхэд живж байна гэсэн дуудлага өгсөн. Яг тэр үед би баруун талын хаалган дээр замын ажилчдад тусалж байсан юм. Тэгээд хүүхэд живлээ гэх дуунаар гүйгээд очсон, төд удалгүй аврах ангийнхан ч ирсэн. Нэг хүүхдийг тэр дор нь уснаас гаргасан боловч амьсгал хураачихсан байсан. Ажилчдын хэлж буйгаар 10 гаруй хүүхэд Нарантуул захын зүгээс орж ирсэн юм билээ” гэсэн юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
6 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
???
???

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг найздаа ЖДҮ авч өгөөд хахуульд нь 120-н сая төгрөг хувийн дансандаа шилжүүлж авсан гэсэн. Тэр мөнгөнийхөө талаар нь Чингэлтэйд ганц бассейн бариад өгчихгүй дээ. Дэндүү шуналтай юм. Ганцаар идсэн гахай .

зочин
зочин

Энэ бүр хуучны, соц-н үед байсан цөөрөм биш үү. Яг л энэ хавьд байсан юмдаа

нэр
нэр

Анхааруулсан пайзыг нь хараарай модны доор нуугаад тавьчихсан байгааг нь хэн олж харахав дээ…иш чааваас ядаж томоор бичээд тойруулаад энд тэндгүй анхааруулга шар улаан пайз хадчихаж чадаагүй юм байхдаа муу газарын шуналын туламнууд…

Уншигч
Уншигч

Маш харамсалтай. Юун аз жаргалтай УБ, аюултай УБ.

Ганбаа
Ганбаа

Усны толио гэдэг гүехэн (30-40 см) гэсэн ойлголт биш юм уу

Хаха
Хаха

усанд орох хориотой гэж нөхөөд тавьчихсан байна. Бас модон дээр тохчихсон ийм юм байдаггүй юм аа.

Back to top button