Монгол Улсын хүн амын тоо 3 296 866 болжээ
Монгол Улс 11 дэх удаагийн Хүн ам, орон сууцны тооллогыг энэ онд холбогдох хууль тогтоомж болон НҮБ-ын Статистикийн хэлтсээс эрхлэн гаргасан “Хүн ам, орон сууцны 2020 он орчмын тооллогод баримтлах зарчим, зөвлөмж”-ийг үндэслэн амжилттай зохион байгуулж, нэгдсэн дүнг боловсруулан танилцуулав.
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын товыг УИХ-ын тогтоолоор “2020 оны 1 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн Улаанбаатарын 00.00 цагаар” тогтоож тоолох ажиллагааг хуульд заасны дагуу 7 хоногийн хугацаанд буюу 1 дүгээр сарын 9-15-ны өдрийн 22 цаг хүртэл хугацаанд тооллогын мэдээллийг цуглуулаа.
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 3 296 866, өрхийн тоо 897 427 байна. Улсын хэмжээнд өрхийн ам бүлийн дундаж тоо 3.6 болсон бол анхны гэрлэлтийн дундаж нас 27.7 болсон байна.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.