Нийгмийн

Наадам зохион байгуулах талбайг тойроод хамгаалалт гарна

Наадмын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан мэдээлэл хийж байна. Мэдээллийн үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан,

“Энэ жил бөхийн барилдаанд 800, шагай, сурын харваанд 1000 гаруй хүн оролцоно. Наадмын өдрүүдэд 13-р зуун, болон Хүй долоон худагт зөвхөн наадмыг зохион байгуулах комисс болон бөхчүүд, тамирчдыг нэвтрүүлнэ. Үзэгчгүй наадам болох тул жирийн иргэд болон тээврийн хэрэгслийг дотогш нэвтрүүлэхгүй. Наадмыг зохион байгуулах талбайг тойроод цагдаагийн алба хаагчид бүрэн хамгаалалтдаа авч ажиллана.

Тиймээс иргэд тухайн хэсэгт түгжрэл үүсгээд, цагдаагийн алба хаагчид руу дайрч давшлах хэрэггүй. Энэ жил бүх зүйлийг нарийн цаг, хуваариар зохион байгуулах тул оролцогчид маань цагийг маш сайн баримтлаасай гэж хүсэх байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button