УЛС ТӨР

ӨР төлсөн, ӨВ залгамжилсан дэд сайдын ТОМИЛГОО

Өчигдрийн /2020.07.16/ Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарыг томиллоо.

Уг нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт дэд сайд гэх орон тоог хасаж, хүнд хэцүү цагт төсвөө хэмнэнэ гэсэн хүлээлт байв. Гэвч тэгсэнгүй. Онц хийсэн ажилгүй ч, туслахтай, машинтай, цалинтай, сайд гэх тодотголтой занхайсан эрх мэдэлтэн дөрвөн жил ордон, намаар өрөө хэсэж явдаг өнөөх тогтолцоо хэвээр үргэлжлэх нь.

Шинээр томилогдсон Дэд сайд нарын томилгооноос анхаарал татсан хүмүүсийг онцлон хүргэвэл:

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин: Түүний хувьд Гадаад хэргийн сайд болох гэж нилээдгүй гүйсэн. Бас нилээдгүй хор хутгасан. Гэвч сайд болж чадалгүй мултарч ийнхүү дэд сайдын албанаас зуурч байна. Өмнөх засагт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гадаад бодлогын  зөвлөх байж байгаад ийнхүү төрийн сэнтийд залрав. Б.Мөнхжингийн хувьд 2008 оноос ГХЯ-нд ажиллаж эхэлсэн. Мөн Лондонд Элчин сайдын яаманд дипломатаар ажиллаж байсан. Ерөнхийдөө арав гаруй жил ГХЯ-нд ажилласан богинохон намтартай нэгэн.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо: Түүний хувьд Шадар сайд асан Ө.Энхтүвшин хүү. Ерөнхийдөө сайдын суудал өв залгамжлагдаж байна гэхэд нэг их буруудахгүй болов уу. Хатуухан хэлэхэд аавынх нь өрийг хүүд нь төлж байна. Учир нь саяхан байгуулагдсан шинэ засагт Ө.Энхтүвшин Шадар сайдын суудалд дахих санаатай нилээдгүй чаргууцалдсан. Гэвч Ерөнхий сайд түүнийг Шадар сайдаар дахиулаагүй. Харин аавыг нь сайд болгоогүй өрөө хүүг нь Дэд сайд болгон цайруулах процесс өрнөв. Монголд албан тушаал, сайдын суудал өвлөгддөгийн тод жишээ энэ болж байна. Шинэхэн дэд сайд Э.Золбоогийн хувьд чартер нислэгээр хүүхэд, хөгшид, өвчтэй хүмүүсийн өмнүүр дайрч ирсэн гэх хэл аманд өртөж, нилээдгүй шүүмжлүүлсэн билээ.

Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ: Тэрбээр УИХ-ын гишүүн асан, ШИНЭ намын дарга асан Ж.Батзандангийн төрсөн ах юм. Түүний хувьд Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Сүхбаатар аймагт нэр дэвшихээр горилж байв. Гэвч нэр дэвшихээсээ гэнэт татгалзсан шалтгаан нь Дэд сайдын суудал байсан гэдэг оньсого тайлагдав. Нөгөөтэйгүүр дүү нь садаа болсон гэгддэг. Түүнийг дүү нь ар өврийн хаалгаар албан тушаалуудад томилуулж ирсэн мэтээр хэвлэлүүд бичиж ирсэн. Гэвч дүүгээсээ өмнө төрийн албанд орж, өгсөх зарчмаар ажилласан нэгэн гэгдэж байгаа юм.

Эрүүл мэндийн дэд сайд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа: Дэд сайдад мэргэжлийн бус томилгоо хийгдэж байгаагийн нэг жишээ бол Ш.Анхмаа. Багш, эрхзүйч мэргэжилтэй эл эмэгтэйг Эрүүл мэндийн дэд сайдаар томилсонд гайхах хүн олон байна. Учир нь эрүүл мэндийн салбарт ажилласан хумсын чинээ ч туршлагагүй нэгэн юм. 2016 оноос Нийслэлийн засаг даргын орлогчоор томилогдон Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажилласан. Ийнхүү дөрөвхөн жилийн дараа дэд сайд гэх өөрийнхөө боловсролд өндөрдсөн суудал руу крандуулав.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр: FM-ийн хөтлөгчөөс ажил амьдралын гараагаа эхэлсэн эл залуу дэд сайдын суудалдаа улирав. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад сэтгүүлчээр ажиллаж, 2012 оноос НИТХ-ын төлөөлөгч болж улстөрд орж ирсэн. Улс төрийн хувьд М.Энхболд, Ц.Батбаяр, Д.Амарбаясгалан нартай ойр явж ирсэн. Өдгөө МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн кранаар дэд сайдын сэнтийгээс салсангүй. Тэрээр музейн макетны танилцуулгын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хатуухан зэмлүүлсэн. Тэрээр "Г.Ганбаяр дэд сайдаа. Ажлаа хийвэл хий. Хийхгүй бол улсад бүү гай бол. Монголын хөгжлийн түүхэнд гай битгий бол” хэмээсэн ч, дэд сайдаас нь буулгасангүй хөгжлийн түүхэн дэх гайгаасаа салсангүй.

Сангийн дэд  сайд С.Мөнгөнчимэг: Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайдаас БОАЖ-ийн сайд болсон шиг томилгоо С.Мөнгөнчимэг дээр хийгдэв. Тэрбээр ХНХ-ийн дэд сайдаасаа Сангийн дэд сайдын сэнтийд шилжив. Энэ нь олны анхаарлыг татсан сонин томилгоонуудын нэг. Намын дэргэдэх залуучуудын холбооноос ажлын гараагаа 2001 оноос эхлүүлжээ. ХНХ-ийн дэд сайдаар томилогдохдоо Улс төрд  сонсогдоогүй нэр, үзээгүй зүс байв. Одоо ч МАН-ын шинэ кадр. 

Сангийн дэд сайд асан Д.Булгантуяагийн тогтоосон өндөр жишигт хүрч ажиллах уу гэдэг нь ихээхэн анхаарал татах буй за.

Шинэ Дэд сайдууд, тэднийг томилсон томилгоо нэг иймэрхүү. Ерөнхийдөө өр төлсөн, өв залгамжилсан томилгоонууд хийгдсэн гэж харагдана. Дэд сайд гэх албан тушаал, суудал заавал хэрэгтэй юм бол мэргэшсэн, мэргэжлийн байх тал дээр анхаарахгүй яав. Гэвч бас л тийм биш. Нэр дэвших эрх намаасаа авч чадаагүй, сайдын суудлаас мултарсан, хор найруулж, сонгуулиар муу ажлууд хийсэн хүмүүстээ НАМ НЬ ӨРӨӨ ТӨЛЖ, дэд сайд өгдөг. Яг л энэ жишгээр явав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 17, 2020 10:54

Уг нь ёс зүй гэдэг зүйлийн үнэр ч байхгүй болсон энэ нийгэмд ёс зүйтэй ажиллаж амьдарч ирсэн хүн бүр хохирч байгааг харууллаа. Анхмаа болих хэрэгтэй л дээ Сарангэрэлийн чадваргүй байж сарвайж авдаг жишиг тойрсонгүй

Иргэн
Иргэн
7 сар 17, 2020 11:58

Ард түмнээ гэхээсээ илүү нам бүлэглэл өөрсдийн эрх ашгийг дээгүүрт тавих ийм новшнууд хэрэг байн уу

Зочин
Зочин
7 сар 17, 2020 12:10

Zam teevriin yamand hun aminii hereg garch turiin nariin ni halagdaj baisan ni sayahan gazriin darga ni shorond orood udaagui baihad turiin nariin ni ded saidaar butsaj irdeg ni tun sonin zuv hunee tavisangui dee Hurelsuh saidaa

зочин
зочин
7 сар 17, 2020 12:44

Орчуулагчийг яаж бодохоороо эрүүл мэндийн дэд сайдаар тавьдаг байнаа

Зочин
Зочин
7 сар 17, 2020 20:48
Reply to  зочин

яасн хэцүүм бээ

ИргэнЗочин
ИргэнЗочин
7 сар 17, 2020 15:38

Яг үнэн.

Зочин
Зочин
7 сар 17, 2020 17:59

Ажил төрлөө хийгээсэй .Намар боллоо сургууль соёлоо оруулах юм уу үгүй юу.

зочин
зочин
7 сар 17, 2020 19:32

Энэ Ганбаяр гэж нөхөр хийж чадах уу болих хэрэгтэй зүгээр нэг макет хийчихэж чадахгүй л загнуулж байсан гаршдээ

зочин
зочин
7 сар 17, 2020 19:44
Reply to  зочин

вирусын улмаас хичээл сург�##�т завахрсан санхууч дэд сайд зас�##� чимэглэлчин сайд хоер барах уу хуухэдууд хохирч дууслаа

Зочин
Зочин
7 сар 17, 2020 19:51

мөнгөнчимэг чинь манай �##�дарт ждүмбагийн дүү билүү

Zochin
Zochin
7 сар 17, 2020 20:49

Afrik mongoliin haltaruud bas l gonshignocooj bnuu ta nart ymar hamaa bnaa haltaruudaa. Bidnii hen heniigee yaaj haana suulgah ni

Irgen
Irgen
7 сар 18, 2020 00:09

Popuudaas deeree!

Зочин
Зочин
7 сар 18, 2020 04:18

Нөгөө төрийн �##�бан хаагчийг дэвшүүлэх мерит зарчим гээд донгодоод байсан яасан бэ? Дэд сайд бол улс төрийн �##�бан туша�##� биш, мөн байлаа ч улс төрийн �##�бан туша�##�тан дэндүү олон бөйна, одоо ажил хийдэг мэргэжлийн ЗГ газар хэрэгтжй бөйна.

Иргэн
Иргэн
7 сар 18, 2020 15:33

Эрүүл мэндийн дэд сайдад наад Анхмаа тохирохгүй.Юу ч мэдэхгүй. Юун Анхмаа. Монголоор дүүрэн сайн эмч нар байна. Олдохгүй бол Сувилагч тавьчих. Тэр нь дээр.

Зочин
Зочин
7 сар 19, 2020 13:16

Ene ganbayar FM-iin hutlugch Hu namiig dagaad ingej ih tomordog l yum bna

Холбоотой мэдээ

Back to top button