УЛС ТӨР

МАРГААШ: “Эрдэнэт үйлдвэр”-ийн онцгой дэглэмийг сунгах эсэхийг шийднэ

Засгийн газраас 2019.03.06-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, улмаар уг хугацааг 2019.10.06, 2020.04.15-ны өдрүүдэд тус бүр зургаан сараар сунгасан байдаг. Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр” сарын турш онцгой дэглэмтэй байж, зөвхөн Засгийн газрын  хяналтад үйл ажиллагаа явуулж буй. Тэгвэл уг онцгой дэглэмийн хугацаа энэ сарын дундуур дуусч буй.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын маргаашийн /2020.10.21/ хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”- ийн онцгой дэглэмийг сунгах эсэхийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн тус хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”- ийн бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”- т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунах эсэх талаар санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлэн баталгаажуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button