Нийгмийн
Б.Баатархүү: Хөдөлгөөн хязгаарлачхаад байхад халтуур хийж байгаа иргэд байна
Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2020.11.13/ өглөөний 06.00 цагаас эхлэн Улаанбаатар хотын бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаа мэдээлсэн.
ЦЕГ-аас яг одоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтын талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлачхаад байхад халтуур хийгээд явж байгаа иргэд байна. Бид эмнэлгийн яаралтай тусламж авах гэж байгаа иргэдийг хөдөлгөөнд оролцуулна. Мөн эмнэлгийн хүнд хоол, цайг нь хүргэж өгөх гэж байгаа хүнийг бид ойлгоно. Өвс ачсан машин хөдөө орон нутаг руу саадгүй явж болно. Та бүхэн бидний ажлыг үнэлж хүндэтгээрэй. Онцын шаардлагагүй бол гэртээ байгаарай” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.