Нийгмийн

ТОДРУУЛГА: “Оюутолгой” уурхайн 6 ажилтан сайн дураараа тусгаарлагдсан, халдвар илрээгүй

Оюутолгойн уурхайд халдвартай хүнтэй хавьталд орсон байж болзошгүй зургаан хүнийг тусгаарласан талаар мэдээллүүд хөвөрч байна. Бид уг мэдээлэл үнэн эсэхийг тус компанийн хэвлэл мэдээллийн албанаас тодрууллаа.

-Халдвартай хүнтэй хавьталд орсон байж болзошгүй зургаан хүнийг тусгаарласан гэсэн мэдээлэл үнэн үү. Хэзээ тусгаарласан бэ?

-Одоогийн байдлаар уурхайд 6300 хүн ажиллаж байна. Ажилчид өөрсдийн хүсэлтээр тусгаарлагдаж байгаа. Тухайн зургаан иргэний хувьд бага зэргийн ханиадтай байгаа тул бусад ажилчдадаа ханиад халдаахаас сэргийлж сайн дураараа тусгаарлагдсан. Тусгаарлагдаад хоёр хонож байна.

-Өөр ямар шинж тэмдэг илэрч байгаа вэ?

-Бага зэргийн ханиадтай байгаа. Халуурсан болон халдварын бусад шинж тэмдэг илрээгүй.

-Зургаан ажилтнаас коронавирусийн шинжилгээ авсан уу?

-Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-13 20:50

Oyutolgoin ajilchidaa sain shinjilgee ugvvleechee 21 honog tusgaaraltand bsn hvnees ilereed bhd chn

Zochin
Zochin
2020-11-13 20:51

Oyutolgoin ajilchidaa sain shinjilgee ugvvleechee 21 honog tusgaaraltand bsn hvnees ilereed bhd chn

Зочин
Зочин
2020-11-14 10:58
Reply to  Zochin

Haniadtai humuusiig tusgaarlaad sain baigaa yum bishuu uur yalgah geed bgan

Холбоотой мэдээ

Back to top button