Нийгмийн

Ж.Бямбасүрэн: Энэ сарын 23-наас "Цагааннуур” авто замын боомтоор зөвхөн шатахуун импортлоно

 УОК-ын мэдээллийн үеэр Хил хамгаалах ерөнхий газрын дарга, генерал Ж.Бямбасүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Алтанбулагийн боомтоор нэвтрэх ачаа тээврийг өчигдөр орой 00 цагаас бүрэн зогсоосон. Өчигдөр 55 тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн. Жолооч нарыг нь шинжилгээнд хамруулах ажлыг хийж байна. Өнө өглөөний байдлаар боомтын цаана 9 машин ирсэн гэсэн мэдээлэл ирсэн. Тиймээс ОХУ-ын талтай холбогдож тухайн есөн машин ачааг төмөр зам руу шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн УОК-ын ажлын шуурхай хуралдаанаар дараах үүрэг чиглэл өгсөн. Тодруулбал 23-наас эхлэн Цагаануурын авто замын боомтоор зөвхөн шатахуун импортлох ажил зохин байгуулагдана. Тиймээс 23-наас өмнө улсын хилээр шатахуун нэвтрүүлэх ачаа тээврийг нэвтрүүлэх бэлтгэл хийх үүрэг чиглэл өглөө.

Сүхбаатар төмөр замын боомтоор олон улсын ачаа тээврийн хөдөлгөөн хийгдэж байна. Дорнодын Эрээнцавын боомтоор шатахуун импорт хийгдэж байна. Мөн маргаашнаас хилийн найман боомтоор зөвхөн нүүрс экспортлох үйл ажиллагаа явагдана” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button