Нийгмийн

Архи согтууруулах ундаа зарж байсан 3 иргэн газар дээрээ баригджээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлүүлэхийг хориглосон. Гэтэл гурван иргэн архи согтууруулах ундаа худалдаалж байгаад өнөөдөр баригджээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид тухайн иргэдийг илрүүлсэн байна.  

Мөн Цагдаагийн байгууллага архи согтууруулах ундаа хүргэлтээр худалдана, борлуулна гэсэн 89 хаягийг илрүүлж, холбогдох шалгалтыг хийж байгаа гэнэ. Тэдгээр хаягуудыг устгах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд өгчихсөн байгаа аж.

Сануулахад, согтууруулах ундаа худалдаж авсан хүнд хариуцлага тооцдоггүй бөгөөд худалдсан иргэнийг 500 мянга төгрөг, эсвэл 7-30 хоног баривчилдаг юм. Иймд иргэн бүр хариуцлагатай байя. 

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button