Нийгмийн

ЭМЯ: Коронавирусийн 20 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай улсад нийт батлагдсан тохиолдол 455 боллоо. Өмнөх өдрөөс 20 тохиолдол нэмэгдлээ. Нийслэл, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дархан-Уул аймагт багц кластар хэлбэрээр бүртгэгдлээ.

2020 оны 11-р сарын 17-нд нийт 1643 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 20 хүнд илэрлээ. 1623 хүнд илрээгүй. Замын-Үүд болон Алтанбулаг боомтоор орж ирсэн 60 хүн, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 10 хүний шинжилгээнд илрээгүй. Дорнод аймагт тандалтаар цуглуулсан долоон хүний сорьцод илрээгүй.  

Улаанбаатар хотод бүртгэгдсэн кластар голомын ойрын хавьтлын 529 хүнд шинжилгээ хийхэд 5 хүнд коронавирус илэрлээ. Нийтдээ Улаанбаатарт 15 тохиолдол боллоо. Хоёрдогч хавьтал 3710 хүнээс илрээгүй.

Сэлэлнгэ аймагт ХӨСҮТ-ийн хоёр баг ажиллаж байна. Өчигдөр 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд шинээр батлагдсан 6 тохиолдол, нийт 10 тохиолдол боллоо.

Төмөр замын ойр орчим аймгуудад шинжилгээ хийхэд Говсүмбэр аймагт нэг хүнээс коронавирус илэрлээ. Нийт дотооддоо коронавирусийн 30 тохиолдолтой боллоо” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Хэвлэл мэдээлэлийгхэнийг хөл хорионд оруулсан нь зөв. Хүнд хэцүү цаг үед хүний ул шагайгаад бөөнөөрөө шамбаар####даад ямарч шаардлагагүй баахан нөхдүүд нэг л үнэн байдаг зүйлийг мянган янзаар өөрчлөн ярьж бичээд хүмүүсийг стрестүүлээд явдгийн. Ядахдаа зөв бичгийн наад захын дүрэм мэдэхгүй, асуусан асуултаа өөрөө ч бараг ойлгохгүй сэтгүүлчид бас олон юм шиг байгаа юм. Гэхдээ мундаг хүмүүс бас хааяадаа байнаа дунд нь.

  2. Одоо болих хэрэгтэй хэтэрхий тархац хурдан явагдах хандлагатай болж байна. Одоо хүртэл хумж чадахгүй тэлж байна. Хөл хориог бүрмөсөн хааж гэрээс нь гаргах шаардлагагүй. цагийн хуваарийн дагуу явж байгаа тээврийн зохицуул####тыг зогсоо. 14 хоног гудамжийг бүр хааж тандах ажиллагааг явуулах зүйтэй. Нэг хүний цаан 10 түүний цаана 100, 1000 гээд прогрессоор нэмэгдэж байгааг мэдсээр байж хөдөлгөөнийг хагасчлан хэвээр нь байгаад байна.

  3. Tur tumur nuuree haruulj hul horoig ulam changatgah heregtei. Ene olon setguulch nariig Zasgiin gazriin ordondondoo shavuulaad baih hereggui e haldvar taraaval yah ve tertei tergui irged bid heden gol suvgaaraa hangalttai medeelel avch baina. Setguulch nariin surjin yarianuud undur nastan bidnii daraltiig ihesgej baina shu. Tsar tahal onts baidliig oilgodoggui humuust helehed zugeer l gertee tag suuchih ter ni turduu tusalj baigaa tom tuslamj.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button