Нийгмийн

Говьсүмбэр аймагт коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.18/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн хоногт 1643 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 20 хүний шинжилгээнээс коронавирусний халдвар илэрсэн.

Тодруулбал Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын голомтод ойрын хавьтлын 529 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс таван хүний шинжилгээнээс халдвар илэрсэн. Хоёрдагч хавьтлын 3216 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Сэлэнгэ аймагт зургаан тохиолдол батлагдлаа. Говьсүмбэр аймагт нэг тохиолдол батлагдлаа” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button