Нийгмийн

ТАНИЛЦ: Засгийн газраас цар тахлын үед хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн 23 АРГА ХЭМЖЭЭ

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилууллаа.

Тэрбээр “Цар тахал дэлхий дахинд ямар хурдацтай тархаж, ямар аюул занал учруулж байгааг бид бүхэн мэдэж байгаа. Хоёр, гурван давалгаа болж өргөжиж, гамшгийн хэмжээнд хүрч байна. Олон сая хүний амь эрсдэх аюул занал үүслээ.

Бид дотооддоо халдар алдаагүй цөөхөн орны нэг байж чадсан ч цар тахлын бодит эрсдэл нүүрэлж, Монгол Улс дотооддоо цар тахал алдлаа. Богино хугацаанд цар тахлыг таслан зогсоох зайлшгүй шаардлага үүслээ. Иймд улс орон даяар дараах 23 арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

НЭГ: Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор сар бүр хүүхдэд өгдөг 100 мянга болон нийгмийн халамжийн тэтгэмж, тэтгэврийг олон нийтэд бөөгнөрөл үүсгэхгүйгээр олгохыг ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгаж байна. 2020.04.01-нээс эхэлж цар тахалтай холбоотойгоор хүүхдийн мөнгө, халамжийн мөнгийг нэмсэн. Энэ арга хэмжээг 2021.07.01 хүртэл хэрэгжүүлнэ.

ХОЁР: 2021.07.01-ний өдөр хүртэлх хугацаанд ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс бусад аж ахуй нэгж, байгууллагыг алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн төсөл боловруулахыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, зохих шийвэр гаргахыг даалгалаа.

ГУРАВ: 2021.07.01 хүртэлх хугацаанд хуулийн хүрээнд төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол уг хугацаанд ногдох татварын алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрүүлэхийг Сангийн сайдад үүрэг болголоо.

ДӨРӨВ: 2021.07.01 хүртэл худалдааны төв, үйлдвэр үйлчилгээ, хувийн сургууль цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байраа түрээсэлсэн, албан татвар төлөгч нь түрээсийн төлбөрөө бууруулснаа нотолсон бол түрээсийн орлогод ногдуулах албан татварын хэмжээг бууруулах хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Сангийн сайдад үүрэг болголоо.

ТАВ: 2021.07.01-ний өдөр хүртэлх хугацаанд хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор импортоор орж ирэх бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тосыг болон 2020-2021 оны өвөлжилтийг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, мал амьтны тэжээл, тэжээлийн үр, хүнсний будай, улаан буудайн үр, ургамлын түүхий тосыг импортын барааны болон НӨАТ-аас, Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, өвс, тэжээл, хүнсний тэжээлийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барихыг ХХАХҮ-ийн сайд, Сангийн сайд нарт даалгалаа.

ЗУРГАА: Хүнсний салбарт үйл ажиллагаа  явуулдаг аж ахуй нэгжүүдийн хамтарсан шуурхай ажлын хэсэг байгуулан ЭМЯ-наас гаргасан халдвар хамгааллын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, савлалт, хүргэлт, тараалт, борлуулалтын үйл ажиллагааг хэвийн хангуулж ажиллахыг Шадар сайд болон холбогдох сайд нарт даалгалаа.

ДОЛОО: Ипотекийн хөнгөлөлттэй зээлийг 2021.07.01 хүртэл үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулах, ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр, хугацааг нь сунгахыг Монголбанк, СЗХ-д даалгалаа. Хэрэгжилт 2020.11.01-нээс эхэлж байна гэж ойлгож болно.

НАЙМ: Банк, ББСБ, ХЗХ-ноос иргэдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадамжид нийцүүлэн гэрээний  нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг 2020.07.01 хүртэл үргэлжүүлэхийг Монголбанк, СЗХ-нд зөвлөлөө.

ЕС: Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн экспортолдог аж ахуй нэгжүүдийг халдвар хамгааллын онцгой дэглэмд шилжүүлж, ажилчдыг халдвараас хамгаалах онцгой дэглэмд шилжүүлж ажиллахыг Уул уурхайн сайд Г.Ёндонд даалгалаа.

АРАВ: Монгол Хятадын хилийн боомтын гарцын хэрэгжилтийг эрчимжүүлж, газрын тосны гарцыг хэвийн тасралтгүй үйл ажиллагааг эрчимжүүлэхийг Хятадын талд дипломат шугамаар тавьж шийдвэрүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

11. Ашигт малтмал, газрын экспортыг хэвийн үргэлжүүлэх зорилгоор хилийн боомтуудыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах. “Гашуун сухайт”, “Шивээ хүрэн”-г ногоон бүс болгон зарлах.

12. Монгол Улсад ирж буй бүх шуудан, илгээмжийг халдваргүйжүүлэх

13. импортоор орж буй эм хэрэгсэл, оношлуур, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөр баталсан хуулийн сайтар сурталчлах.

14. Татвар төлөгч 2020 оны татварын жилийн тайлангаар гарсан алдагдлыг татварын дараалсан дөрвөн жилийн хугацаанд ААН-ийн орлогийн албан татварын тухай хуудийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хасаж тооцох.

15. Татвар, гаалийн байгууллагын цахим шинэчлэлийг эрчимжүүлэх. Гаалийн бүрдүүлэлт, талбар төлөх, тайланг төлөх үйл ажиллагааг цахимжуулах. Үйл ажиллагаандаа хүний оролцоог багасгах.

16. Татварын өртэй татвар төлөгч улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний төлбөрийн авлага, татварын илүү төлөлттэй тохиолдолд тухай татвар төлөгчийн хүсэлтээр татварын өрийг суутгах тооцох.

17. Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх.

18. Төсвийн болон төрийн байгууллага, төрийн болон төрийн өмчийн байгууллагад үйлчилгээ үзүүлсэн, бараа нийлүүлсэн хүмүүсийн төлбөрийг түргэн шуурхай өгөх.

19. Эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг бүх төсвийн захирагч нарт үүрэг болгож байна

20. Аж ахуйн нэгжүүдийн тендерт оролцох тэгш боломжоор хангах зорилгоор “Бэлэн байдлын үеэр зарласан хугацаа”-г 2020 оны арванхоёрдугаар сарын 4 хүртэл сунгах.

21. Бүх нийтийн бэлэн байдалд шижлүүлсэнтэй холбогдуулан цалин, тэтгэврээс бусад зүйлд хэмнэлтийн горимд шилжих. Илүү зардал гаргахгүй, зөвхөн шаардлагатай зүйлд төсвийн мөнгийг зарцуулах.

22. Үйлдвэр үйлчилгээ, ААН-ийн үйлчилгээг хэвийн явуулах чиглэлд Засгийн газрын гишүүн бүр судалж боловсруулан, саналаа гаргах, шуурхай арга хэмжээ авах.

23. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүхэн хийн, коронавирусийн заавар, зөвлөгөөг сайтар сурталчлах.        

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button