Нийгмийн

У.Хүрэлсүх: “Сайн” түлш харьцангуй хямдхан байгаа шүү

“Сайн” түлшний асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл өглөө.

Тэрбээр “Түлшний хангамж хэвийн байгаа. Зүүн бүсийн түлшний үйлдвэрийг 12 сарын 01 гэхэд ашиглалтад оруулна гэж тооцож байна. Ингээд хоёр талдаа түлш үйлдвэрлээд Улаанбаатарыг түлшээр хангана. Гачуурт зэрэг нүүрс түлж байсан газруудыг одоо Зүүн бүсийн түлшний үйлдвэр түлшээр  хангана.

"Тавантолгой” компани өдөр шөнөгүй ажилаж байгаа. 20,30 мянган хүн энэ компанид ажиллаж байгаа. Улаанбаатар утаа нь багассан. Уг нь ковидоо барьсан утаагүй Улаанбаатар байсан. Ямар ч байсан ирэх долоо хоногт цаг агаарын нөхцөл хүндэрч, хүйтний эрч чангарна. Тиймээс түлш түлээгээ бэлтгэх асуудалд сайтар анхаарах хэрэгтэй. Эмзэг хэсгийнхэнд түлш түлээ өгөх асуудлаа хотын захиргаа шийдэх ёстой. Ер нь манай түлш харьцангуй хямдхан байгаа шүү. Нэг тонн нь 150 мянган төгрөг байгаа. Өмнө нь Налайхын нүүрсийг нэг тонныг нь 220 мянган төгрөгөөр авдаг байсан шүү” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 18, 2020 19:44

Хүмүүс арай муухай даврамтгай юмаа.Яачихсан дотортой новшнууд байдагын бүхнийг амарчилах гээд л байх санаатай юм больсон чинь дээр байлгүйдээ.

Холбоотой мэдээ

Back to top button