НИЙГЭМ

А.Ариунзаяа: Халамжийн мөнгийг нэмэгдүүлснээр иргэдийн амьжиргаа дээшилсэн

Засгийн газар хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дэлгүүрийн өрийн жагсаалт хийгээд, нэн ядуу иргэдийн амьдралд төрөөс авч хэрэгжүүлж буй ажлын тухай асуултад:

"Монголд гурван хүн тутмын нэг ядууралд өртсөн гэх судалгаа гарсан. Тиймээс ч бид цар тахлын үед иргэдийн аж амьдрал, санхүүд бодит дэмжлэг үзүүлэх, хамгаалах үүднээс олон улсын байгууллагуудын тусламжтай хүүхдийн 20.000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлж 100.000 болгосон. Мөн халамжийн 180.000 төгрөгийг 100.000 төгрөгөөр нэмэгдүүлж 280.000 төгрөг болгож мөн хүнсний талоны мөнгийг ч мөн хоёр дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоод явж байгаа. Үүний үр дүнд иргэдийн амьжиргаа дээшилж, хэрэглээ нэмэгдсэн гэх судалгаа гарсан. Дэлгүүрийн өрийн жагсаалтын хувьд байсаар ирсэн зүйл. Өнөөдөр шууд үүсээгүй. Ядуурлыг бууруулна гэдэг нь өөрөө өрийн дэвтрийн жагсаалтыг бууруулах явдал юм” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button