Нийгмийн

Хувийн хэвшлээс УОК-т 58.5 сая төгрөгийн үнэ бүхий хувцас, хэрэглэлийг хандивлалаа

“Тахилт хайрхан транс” ХХК-аас өнөөдөр коронавируст халдварын голомтод ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад зайлшгүй хэрэгцээт 10 000 ширхэг амны хаалт, 2000 ширхэг нүүрний хаалт, 2000 ширхэг тусгай зориулалтын хувцас, нийт 58.5 сая төгрөгийн үнэ бүхий хувцас, хэрэглэлийг хандивлалаа. 

Энэхүү хандивын хувцас хэрэглэлийг 100% дотоодын үйлдвэрлэгч нараас худалдаж авсан бөгөөджижиг дунд үйлдвэрлэгч нарыг мөн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Тус компани нь “Тавантолгой-Манлай-Хангий чиглэлийн авто зам төсөл”-ийг хэрэгжүүлэгч бөгөөд Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспортын шинэ гарцыг бий болгож улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж буй аж. 

Коронавируст халдварыг тогтоон барих, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ажиллаж байгаа Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, бусад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив ирүүлсээр байна.Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button