НИЙГЭМ

“Коронавирусийн 18 халдвар нэмэгдэж, батлагдсан тохиолдол 473 боллоо”

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өглөөний мэдээллээс хойш коронавирусийн 18 шинэ тохиолдол илэрч Монгол улсад батлагдсан нийт 473 боллоо. 2020.11.18-ны 11.00-17.00 цагийн хооронд халдварын голомтод хийсэн товч судалгаа, шинжилгээний ажлыг танилцуулья. Нийт 963 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд 18 хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Үүнд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори 556 хүнээс нэг хүн. Энэ нь эмнэлгийн ажилтан байсан. Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 348 хүнд шинжилгээ хийхэд 4 хүн, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 59 хүнд шинжилгээ хийснээс 13 хүнээс тус тус илэрлээ. Эдгээр хүмүүс нь батлагдсан хүмүүсийн ойрын хавьтлаас илэрсэн болно” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button