Нийгмийн

Ж.Энхбаяр: Дархан-Уул аймагт коронавирусийн 8 тохиолдол батлагдаж, 4 хүнийг сэжиглэн тусгаарлалаа

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Тус аймгийн халдвар илрүүлэлт, шинжилгээ, тусгаарлалт, хөл хорионы арга хэмжээг зохион байгуулах шуурхай ажлын хэсгийг удирдаж буй Ж.Энхбаяр мэдээлэл өгөв.

Тэрбээр "Дархан хотод төмөр замын системийн спортын болон ур чадварын тэмцээн уралдаанууд болсон. Үндсэндээ 445 албан хаагч дарханд очиж тэмцээнд уралдаанд оролцсон байна.

PCR оношлуурын үр дүнд өнөөдрийн байдлаар нийт ХӨСҮТ-д халдвар авсан нь тогтоогдсон 4 хүн эмчлүүлж байна. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн PCR-аар дөрвөн хүн тогтоогдоод ХӨСҮТ-рүү шилжиж байна. Яг одоо Дархан-Уул аймгийн төмөр замын 1088 ажилтныг шинжилгээнд хамруулж байна. Одоогоор 878 хүн шинжилгээнд хамрагдаад байна.

Тэднээс 4 хүн сул эерэг буюу түргэвчилсэн оношлуураар эерэг гараад байна. Энэ хүмүүсийг аймгийн халдвар судлалын төвд тусгаарлаад байна. Ингээд нийт 12 тохиолдол гаргаад байна. Эдний 10 нь төмөр замтай холбоотой. Тиймээс төмөр замын бүсчлэлд тархжээ гэдэг нь тодорхой байна. Одоо төмөр замчдын ар гэрээс болон хавьтлуудаас нь шинжилгээ авах ажлыг хийж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button