НИЙГЭМ

Ч.Хүрэлбаатар: Коронавирусийн вакциныг хүүхдэд хийхгүй

Өнөөдөр УИХ-ын цахимаар хуралдаж байгаа билээ. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

"Бид дэлхийн банкнаас вакцины санхүүжилт хүссэн байгаа. Асуудал мөнгөндөө байгаа юм биш. Тус хөтөлбөрийг санаачилсан хэд хэдэн байгууллагын нэг нь Дэлхийн банк. Тиймээс ч бид Дэлхийн банканд хандсан. Боломж бололцоотой бяртай орнуудын ихэнх нь вакцин захиалчихсан.

Монгол шиг хөгжиж буй орнууд шууд захиалах боломж нь хомс. Бид эхний ээлжинд хүн амынхаа 60 хувийг вакцинд хамруулахаар захиалсан. Хүмүүс үлдсэн 40 хувь нь яах вэ гэж асууж байна. Бид хүүхдүүдэд хийхгүй гэсэн байр суурьтай байна, одоогийн байдлаар. Мөнгөндөө гол нь биш. Хамгийн гол нь богино хугацаанд вакцинд хамрагдах боломж нь энэ" гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button