Нийгмийн

Б.Бат-Эрдэнэ: Халдвар тарсан цагаас л УИХ-ын гишүүдийг маск зүүлгэх гээд чадаагүй

УИХ-ын чуулганы цахим хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гишүүдийг шүүмжиллээ.

Тэрбээр “Нэг гэнэ алдаж, сэрэмж алдахад л ямар аймшигтай голомтлоод тархаж  байгааг бид харж байна. Бид онцгой хариуцлагатай байх шаардлагатай байна. Анх халдвар тарсан цагаас л УИХ-ын танхимд халдвар хамгааллын дэглэм сахиулах гээд чадахгүй л байна. Чуулганы танхимд өнөөдөр 10-аад гишүүн сууж байхад ихэнх нь маскаа зөв зүүхгүй, авчихсан байна. УИХ-ын дарга нь маскаа зүү гээд шаардаад байхад ийм нөхцөл байдалтай байна.

М.Оюунчимэг гишүүнээ чи сая маскаа аваад сууж байсан биз дээ.Бүгд масктай байгаа гэж ингэж гөрдөж болохгүй. УИХ үлгэрлэж манлайлах ёстой. Бид өнгөрсөн нэг жил өөрсдөө үлгэрлэж, манлайлж маскаа зүүсэн бол ингэж сэрэмж алдах байсан уу. Нийгмээрээ, нийтээрээ дэндүү назгайрлаа шүү дээ. Хүлээн зөвшөөрөх ёстой. 12-р сарын 01 хүртэл нийтээрээ дэглэмээ яс баримлах хэрэгтэй байна” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ зарчмын зөв шаардлага тавьж байгаа шүү. Дээр дооргүй зарчмын шаардлагаа дагаж мөрдөж, нэг нь нийтийнхээ, нийт нь нэгнийхээ төлөө нэгдэж байж цар тахлыг давж гарч чадна. Улс төржихгүй ухаан зарж байж давна. Попрох, нэр төр хөөцөлдөх, цалгар назгай, найзан дундаа, хариуцлагагүй сахилгагүй, ёс зүйгүй байдал дотооддоо халдвар алдсан шалтгаан болж байгаа шүү. Тиймээс хаа хаанаа зарчимтай ажиллаж байж давж гарна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button