Нийгмийн

Халдварын голомтод ГАНЦ Ч АЖИЛЛААГҮЙ Д.Ганбат гишүүн албаныхны өмнөөс УУЧЛАЛ гуйв

УИХ дахь АН-ын дарга Д.Ганбат ийм хүнд нөхцөл байдалд хүргэсэндээ УИХ-ын 74 гишүүний нэгний хувьд 3.3 сая ард иргэнээсээ уучлал хүсэв.

Тэрбээр “Монгол Улсыг, Монголын ард түмнийг ийм нөхцөл байдалд оруулсандаа уучлалт хүсэж байна. Нийт 3.3 сая иргэнээсээ уучлалт гуйж байна. Ингэж уучлалт гуйж байгаа хүн нь би анхных нь байх. Цаашдаа энэ үлгэр жишгээр явах байх. Нөхцөл байдал хүндэрч байна. Дотооддоо халдвар алдлаа. АН-ын гишүүд, АН-ын бүлгээс удаа дараа шаардлага тавьсан. Салан назгай, мэргэжлийн бус хандсан зүйлээс болж улам даамжирлаа. Та бүхэн нийт ард түмнээсээ уучлалт гуйх ёстой” гэв.

УИХ-ын гишүүд энэ цаг үед халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, хяналт тавих үндсэн чиг үүрэг хүлээгээгүй. Улс даяар түгшүүрийн байдалд автчихаад байхад чуулганы хуралдаан дээр “Би анхных нь” хэмээн мэхийж, нэг их мундаг хариуцлагатай хүн болов. УОК, ЭМЯ, ХӨСҮТ тэргүүтэй албаны хүмүүс нь чардайтлаа ажиллаж байхад халдварын голомтод ганц ажиллаагүй эрхэм гишүүн түрүүлж, төлөөлж уучлал гуйв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button