Нийгмийн

Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын хөтөлбөр Ерөнхийлөгчийнхөөс илүү оновчтой

УИХ-ын чуулганы хуралдан үргэлжилж байна. Хуралдаанаар  "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” хэлэлцэж буй юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өрх бүрт нэг сая төгрөг өгөх Ерөнхийлөгчийн санал яагаад боломжгүй талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Ерөнхийлөгчийн өрх бүрт 1 сая төгрөг олгоно гэдэг саналыг бид үзсэн. Нийтдээ 900 мянган өрхөд 900 тэрбум шаардлагатай байгаа. Засгийн газрын хөтөлбөр бол хүүхдийн мөнгөр дамжуулж, нийгмийн халамжаас тэтгэвэр авдаг хүмүүсийн мөнгийг 100 мянгаар нэмэгдүүлж өрхийн амьжиргааг дэмжиж байгаа. Хүүхэд сард 100 мянгыг авахаар таван хүүхэдтэй айл жилдээ 6 сая төгрөг авч байгаа юм. Тэгэхээр үүнийг нэг сая төгрөгийн хөтөлбөрөөр солихгүй. Засгийн газрын хөтөлбөр илүү юм.

Ерөнхийлөгчийн санал нь 200 мянга бэлнээр, 800 мянга нь ваучераар гэж байгаа юм. Үндэсний үйлдвэрлэгчдэд ваучер өгөөд барааг нь авчихаар нөгөө аж ахуй нэгж улам хүндэрнэ шүү дээ. Хэрэгжүүлэх арга механизмаараа ч үндэсний үйлдвэрлэгчдэд хортой. Тиймээс хүүхдийн мөнгөөр дамжиж байгаа Засгийн газрын хөтөлбөр нь илүү оновчтой” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button