ДЭЛХИЙ

Дональд Трампын хүү КОРОНАВИРУСИЙН халдвар авчээ

Дональд Трампын ууган хүү энэ долоох хоногийн эхээр коронавирусийн шинжилгээ өгсөн байна. Түүний шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарлагдаж байгаа хэмээн ойр гурван хүн мэдээлжээ.

Харин Трамп Жуниорын төлөөний хүн түүнийг коронавирусийн халдваргүй, шинж тэмдэг илрээгүй гэжээ.

Өмнө нь ерөнхийлөгч Трамп өөрөө коронавирусийн халдвар авч байсан билээ. Түүнийг есдүгээр сарын 26-ны өдөр Цагаан Ордонд болсон дээд шүүхэд нэр дэвшигчийг зарлах үйл ажиллагааны үеэр түүнийг халдвар авсан гэж үздэг. Уг үйл ажиллагаанд оролцсон тэргүүн хатагтай Меланиа Трамп, сенат Майк Лии, Нотре Дамын их сургуулийн захирал Жон Женкинс гэх мэт хүмүүс халдвар авсан.

Мөн Трампын ойрын хүмүүсээс түүний отгон хүү Баррон, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэйлэй Мак Энани, хот тохижилтын яамны сайд Бэн Карсон гэх мэт хүмүүс халдвар авчээ.

Одоогийн байдлаар АНУ-д нийт тохиолдол 12 сая, нас баралт 254 мянгад хүрээд байна.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button