ДЭЛХИЙ
БНХАУ манай улсын бэлэглэсэн хонины махыг онцгой нөхцөлд ажилласан иргэддээ тараахаар болжээ

БНХАУ-д манай улсын ерөнхийлөгч Х.Баттулга айлчлал хийх үеэрээ 30 мянган хонь бэлэглэхээ мэдэгдсэн. Харин манай улс өнгөрсөн баасан гарагт 11 мянган хонийг нядалж, махыг Ухань хот руу илгээсэн юм.
Хубэй Мужийн намын комисс болон мужийн захиргаан уг хонины махыг цар талын үед бэлэн байдалд байж ажилласан хүмүүс болон, ар гэрийнхэнд нь өгөхөөр болжээ. Одоо хонинуудыг зөөж, тараахаар мэргэжлийн компаниуд зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа аж.
Б. БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.