Нийгмийн

Хөтлөгч Б.Төгөлдөрийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал болно

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн “Гэрэлтэй цонх” үдшийн хѳтѳлбѳрийн хѳтлѳгч Б.Тѳгѳлдѳр бусдын гарт амиа алдсанаас хойш хоёр жил өнгөрч байна. Түүнийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг прокурор “хүнийг бүлэглэж алсан” хэмээн анх зүйлчилжээ.

Хэргийг эргэн сануулахад, 2018 оны арвандүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шѳнѳ Сүхбаатар дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт байрлах, Бид ББСБ-ын оффисын ажилтан Батзориг, Тод-Эрдэнэ нар нь бүлэглэн Тѳгѳлдѳрийн амь насанд хүрсэн байж болзошгүй нь мѳрдѳн байцаалтын явцад тогтоогджээ. Улмаар хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас сэжигтнүүдийг Эрүүгийн хэргийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дах хэсгийн 11 /бүлэглэж/- д зааснаар буруутайд тооцон яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлтийг 2019 оны дөрөвдүгээр сард Сүхбаатар Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхэд хүргүүлснээс хойш хэргийг шийдвэрлэх явц илт удаан өрнөж, шүүх хурал олон дахин хойшлогдсон.

Улмаар бүтэн жилийн дараа буюу 2020 оны есдүгээр сарын 1-нд л сая уг хэргийн анхан шатны шүүх хурал болжээ. Шүүх хурлаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож, тус ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон зүйлчилсэн байдаг.

Амь насаа алдсан иргэн Б.Төгөлдөрийн ар гэр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалджээ. Хохирогчийн ар гэрийн зүгээс бүлэглэн хүний амь хороосон хэргийг хөнгөрүүлж, зөвхөн нэг сэжигтэн нь ял авах гэж буйд гомдолтой байгаа бөгөөд ялын хугацаа нь богиносож, улмаар ял завших магадлалтай хэмээн санаа зовинож буй ажээ.

Иргэн Тод-Эрдэнэ, Батзориг нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан энэ сарын 10-ны ѳдѳр товлогдоод байна.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хэн нэгэн
хэн нэгэн
2020-12-08 23:14

Энэ хэргийн т�##�аар сонсож байсан. Монголын шүүх арай юмаа. Т�##�ийгаачийг таньдагдаа. Хамтарч ажиллаж байсан. Байнгын инээж явдаг нэгэн байсан санана. Харамс�##�тай. Шүүх хэнд ч ял завшуулмааргүй байна.

Зочин
Зочин
2020-12-09 06:16

Эхнэрээ хардаад зодолдсон юм шиг байна лээ.

Зочин
Зочин
2020-12-09 11:35
Reply to  Зочин

Эхнэр нь холбоотой юм байна лээ. Ял эдлэх гэсэн хадмууд нь гомдол сан�##�гүй гээд ялаас мулт�##�сан гэж сонссон. Одоо ч эмэгтэйчүүд ч заваан болждээ

Жигшигч
Жигшигч
2020-12-09 23:37
Reply to  Зочин

Б�##�иар шулмас яааж амьд юу ч болоогүй юм шиг явдаг байнаа

В
В
2020-12-09 09:35

Харамс�##�тай, хэргийг үнэн шударгаар хийгээсэй. Т�##�ийгаачийг таньдаг байсан. Их эерэг хөгжилтэй, з�##�уу байсан даа. Ум сайн амг�##�ан болтугай.

SS MGL
SS MGL
2020-12-10 15:00

buh nasaar n hori muu zulbasganuudiig

Холбоотой мэдээ

Back to top button