Нийгмийн

Хүний амь хөнөөн, хашаан дахь худагтаа долоон жил нуусан Ц.Ганбатад 15 жилийн ял оноов

Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай М нь 2013 оны аравдугаар сарын 31-нд гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Энэ талаар ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад тэмдэглүүлснээр хэрэг нээн, шалгуулсан ч тухайн үед олж чадаагүй.

Тэгвэл энэ явдлаас хойш долоон жилийн дараа хохирогч М-ийн  амийг Ц.Ганбатар гэгч этгээд хөнөөснийг илрүүлж, тогтоосон юм. Тэрбээр М-тэй танилцан, улмаар гэртээ дагуулж очжээ. Улмаар амийг нь хөнөөн, хашаандаа байрлах гүний нутагт булсан нь долоон жилийн дараа буюу энэ оны есдүгээр сард илэрсэн.

Хохирогчийн цогцсыг дотор нь хийн, худгаа бөглөсөн байжээ.

Тус хэргийг шүүх хурал өнөөдөр болов. Ц.Ганбатад холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад 15 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Г.ЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цагдаа маш муу ажиллаж бндаа

Зочин
Зочин

Гүний нутаг гэнэ шүү?

Холбоотой мэдээ

Back to top button