НИЙГЭМ
Какүрюү М.Ананд өнөөдөр Япон улсын иргэн болжээ

"NHK News”-д мэдээлснээр мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна Какүрюү буюу М.Ананд Япон улсын иргэн болжээ.
Албан бус мэдээллээр түүний иргэншлээ солих асуудал оны өмнөөс яригдаж эхэлсэн байна. Харин өнөөдөр /2020.12.10/ албан ёсоор Японы иргэншлээ авчээ.
М.Ананд нурууны гэмтлийн улмаас өнгөрсөн арваннэгдүгээр сарын башёг өнжсөн. Сүүлийн үед дорвитой барилдаан хийлгүй, нийт 18 удаа башёг өнжсөн нь анхаарал татаад байв.
Тэгвэл түүнд Хакүхо Шогийн /М.Даваажаргалын Японы иргэн болоод авсан нэр/ адил мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд мастер дасгалжуулагчийн статусаар үлдэх амбиц байжээ. Үүний тулд заавал Японы иргэн байх ёстой юм. Ёкозүно Какүрюү 35 настай.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хувь хүний сонголт.
Тиим ш дээ. Гэвч элэг нь хаачхав
Одоо яая гэхэвдээ. Өөрт нь амьдрал нь өлзийтэй байг.
Монголд төрийн дарамт авилгал газар авжээ. Аргагүй
Zugeeree zailah neg ni zailna l bizde. Neg l unen bii Ovsgui gej nuusen nutagt buudag buyuu. Ongogui gej haysan emiig avdag buyu gej. Mongoliin Taisun haanii ug bii. Golood haysan uls ornondoo ergen irj buu shivshig bolooroidoo.
Ямар ч их мөнгө амласан Эх орноо гээд татгалзсан охид хөвгүүд олон байгаа.
Японд дасгалжуулагч хийхийн тулд иргэн нь болж Эх орноосоо татгалздаг харамсалтай л байна даа. Элгэн түмэндээ их юм заахгүй дээ.
Миний санаанд хэзээ ч багтахгүй зүйл бол энэ гадны иргэн болоод байдаг асуудал. Гэхдээ тийм ч их олон хүн байхгүй байхаа. ӨНГӨ МӨНГӨӨ гэж....