НИЙГЭМ
“100 хувь баттай шинжилгээ гэж угаас байхгүй тул Архангайн иргэдийг түргэн тестээр нэвтрүүлж байна”

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр манай улсад шинээр таван тохиолдол, Улаанбаатар хотоос бүртгэгдсэн талаар ярьсан билээ.
Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчид зарим зүйлсийг тодруулав. Тухайлбал, “Архангай аймгийн иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжлээд, Нийслэл рүү нэвтрүүлж байгаа. Гэтэл түргэвчилсэн оношлуур, PCR шинжилгээ хоёрын хариу зөрөх тохиолдол гарч байгаа шүү дээ. Энэ тал дээр эрсдэл үүсэх яах вэ?” гэсэн асуултад ЭМЯ-ны албаны дарга Д.Нарангэрэл:
“Түргэвчилсэн оношлуурыг 96-98 хувийн баталгаатай гэж үздэг. Гэхдээ дэлхий дээр угаас 100 хувийн баталгаатай шинжилгээ гэж байдаггүй. PCR шинжилгээ ч алдах тохиолдол гарч байгаа” гэсэн тайлбар өглөө.
Г.САНСАРМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.