БНХАУ чиглэлд явдаг нүүрс тээврийн монгол жолоочоос коронавирус илэрчээ
Нүүрс тээврийн жолоочдыг коронавирусийн PCR шинжилгээнд тогтмол хамруулж, эрсдэл үүсэхээс сэргийлж ажиллаж байгаа. Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллээр Гашуун сухайтын замаар нүүрс тээвэрлэдэг 900 гаруй ажилчдын шинжилгээ сөрөг гарсан талаар мэдээлсэн.
Тэгвэл Ханги хилийн боомтоос БНХАУ-ын Мандал боомт руу, өөрөөр хэлбэл Хятад чиглэлд нүүрс тээвэр хийдэг жолооч нарыг БНХАУ-ын эрүүл мэндийн ажилтнууд шинжилсэн байна. Ингэхэд нэг монгол жолоочоос халдвар илэрчээ. Харин PCR шинжилгээ юу, түргэвчилсэн тест үү гэдэг нь тодорхойгүй байна.
Бид эх сурвалж болгож нүүрс тээврийн жолоочоос мэдээлэл авахад халдвар илэрсэн жолооч нь Хятад талдаа тусгаарлагдаж буй бөгөөд уг үйл явдалтай холбогдуулан тухайн нүүрс тээврийн компани үйл ажиллагаагаа түр зогсоогоод буй гэдэг мэдээллийг өглөө.
Энэ талаар тодруулахаар ЭМЯ, ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтнууд руу залгахад мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эдийн засгийн том хохирол одоо л амсах нь дээ.
Hyatadaas uuruus ni onoshluur avaa biz dee. Ene onoshluuruud naidvartai gedgiig hen batlah ve? delhii dayaraa hyatadaas onoshluur avahaa bolison shuu dee. Hyatadiin nutagt orood tussan ch yum biluu.
Энэ ч жинхэнэ АЮУЛ шүү
Монголд хариуцлага байхгүй учир юм бүхэн дээр дүр үзүүлсэн ажил явагдаж байна
za yostoi balarlaa daa. havar nuursnii exportiig zogsoodoggui l baisan yum.
цусаар тээглэ