МҮОНРТ-ийн ажилчид суулт хийх үеэр сэтгүүлч Б.Пүрэв нарын гурван хүнийг баривчилжээ
Өчигдөр /2020.12.09/ Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвших долоон хүнийг дэмжиж, тодруулсан.
Үүнд намын нөлөө бүхий, Үндэсний зөвлөлийн гишүүн болсон хойноо улс төрийн ашиг сонирхолд үйлчлэх хүмүүс нэр дэвшлээ гэдэг үүднээс МҮОНРТ-ийн ажилчид өчигдөр оройноос өлсгөлөн зарлаж, суулт хийж байгаа юм.
Тэд өнөөдөр МҮОНРТ-ийн байрны замын эсрэг талд гэр барьж, суухаар оролдоход нь цагдаагийн ажилтнууд ирж болиулжээ. Ийн тэдний эсэргүүцэл, тэмцлийн үйл ажиллагааг зогсоохоор ажиллаж буй бөгөөд энэ үеэрээ МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Пүрэв, болон дууны найруулагч, инженер нарын гурван ажилтныг баривчилсан байна.
МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн зүгээс Захирлуудын зөвлөлийг кабинетээрээ огцрох шаардлага тавьсан. Ингэхэд Ерөнхий захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Харин кабинетийн гишүүд ажилласаар байгаа бөгөөд, "Монголын мэдээ” телевизийн захирал Ч.Батцэнгэл МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шат ахин нэр дэвшээд буй. Энэ асуудлыг тэд зүй бус гэж үзэж байгаа юм.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон түмний ТВ ийг өмөөрсөн энгийн ажилчидад хатуурхаад яах билээ Жинхэнэ ард түмнээ барьж хориол бдаг төр үү Хорчин Батцэнгэл,Ганболд нарыг л хорь
Их хурлын гишүүн Мөнхбат Баатарбилэгийн цүнх баригч
Наад Мөнхбат, Баатарбилэг нарын цүнх баригч, бөгс долоогч нар ус суваг, дулаан, хот гэм мэт бусад газруудад шургалаад байгаа юм биш үү, Болор-Эрдэнэ/Газрын албанд байсан/ , Батбаяр /дулаанд/, огт юм мэдэхгүй хэдэн хүн байгаад байна даа.