НИЙГЭМ

Нийслэлд саатсан Замын-Үүд сумын иргэдийг 20.00 цагаас эхлэн буцаана

Коронавируст халдварын хорио цээрийн улмаас Нийслэлд хөдөлгөөний хязгаарлалтад орсон Замын-Үүд сумын иргэдийг өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 20.00 цагаас эхлэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд Тэнгэр плаза төвөөс шууд тээвэрлэхээр боллоо.

Иймд PCR шинжилгээний хариу нь гарсан Замын-Үүд сумын иргэд eticket.transdep.mn хаяг руу орж билетний захиалга өгөх боломжтой.

Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг эхнэр, нөхөр, аав, ээж, ах дүү, хамаатан садангууд нь хувийн машинаараа АТҮТ-ын Замын-Үүд дэх салбараас халдвар хамгааллын дэглэмээ баримтлан тосон авч болно.

Гол нь PCR шинжилгээний хариугаа авсан байх ёстой бөгөөд 0-12 насны хүүхдээс шинжилгээ шаардахгүй. Нутаг буцаж буй иргэдэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг тус сумын ЗДТГ-аас анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button