ДЭЛХИЙ
Мессенжэрийн саатал Инстаграмын функц холбогдсоноос үүдэлтэй байж магадгүй гэв

Фэйсбүүк мессенжэр хэрэглэгчдэд саатал учирч, шинэ мессеж илгээх үед гацаж, “Интернэт хэт удаан байна” гэсэн хариу бичиг хүлээн авсаар 2-3 цаг өнгөрч байна. Энэ тухай анхлан Европын хэрэглэгчид мэдээлсэн бөгөөд Азийн орнууд дундаас монголчууд энэ сааталтай түрүүлж нүүр тулсаж байж болзошгүй аж.
Фэйсбүүк компаниас ямар нэг мэдэгдэл, тайлбар хийгээгүй байна. Харин гаднын хэвлэлүүд энэ явдлыг Инстаграмын чат функц Фэйсбүүкийн мессежэнжэртэй холбогдож, хоорондоо шилждэг болоод удаагүй байгаатай зарим инженер холбон тайлбарлаж байгаа аж. Саатал ихэвчлэн гар утасны аппликейшн хэрэглэгчдэд учирч байгаа ажээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.