НИЙГЭМ
БНХАУ чиглэлд нүүрс тээвэрлэдэг монгол жолоочийн PCR шинжилгээ сөрөг гарчээ

Ханги хилийн боомтоос БНХАУ-ын Мандал боомт руу, өөрөөр хэлбэл Хятад чиглэлд нүүрс тээвэр хийдэг жолооч нарыг БНХАУ-ын эрүүл мэндийн ажилтнууд шинжилсэн. Ингэхэд нэг монгол жолоочоос түргэвчилсэн оношлуураар коронавирусийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн билээ.
Ийм учраас тухайн туслан гүйцэтгэгч тээврийн компани үйл ажиллагаагаа түр зогсоосон, хил хоорондын нүүрс тээвэр түр хугацаанд зогссон гэдэг мэдээлэл түгсэн.
Тэгвэл тухайн жолоочийн PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ. Одоогоор боомт орчмын хил гаалийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юм байна.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.