НИЙГЭМ

Төрийн соёрхолт, удирдаач Б.Ганбатын эмчилгээнд сэтгэлийн хандив өргөөрэй

Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Б.Ганбат нь ноднин жил хорт хавдрын хожуу үе дээр яваа гэдгээ мэджээ. Улмаар хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа ч биеийн байдал нь хүнд байгаа аж. Эмчилгээний зардал өндөр өртөгтэй учир санхүүгийн дэмжлэг шаардлагатай байгаа юм байна.

Түүний зохиосон “Эгшиглэ, эгшиглэ гитар минь”, “Ангийн охин чамдаа”, Хүлээлтийн дуу”,” Захиа”, “Дэрэнгийн хар азарга” /этно жааз/, “Хамаг Монгол” зэрэг дуунуудаас гадна “Жалам харын явдал” /фолк жааз/, “Дөрвөн настай халиун” /концерт хэлбэрийн жааз/, “Энхийн давалгаа” гэсэн хөгжмийн найруулга, бүтээлүүд нь джаз хөгжмийн урын санг баяжуулсан байдаг. Тэрбээр Багшийн сургуулийн хөгжмийн ангид Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг нартай нэгэн үеийн оюутнууд байсан төдийгүй тэд хамтдаа Монголын анхны цахилгаан хөгжмийн хамтлагийг байгуулж, урлагийн замналаа эхэлсэн түүхтэй.

Тэрбээр сүүлийн 30 гаруй жилд хөгжмийн удирдаачаар мэргэшин ажилласан. Монголын анхны жааз мюзикл болох “Moonlight serenade”, “Дэлхийн жааз ертөнц”, “Tropical jazz” гэх зэрэг тоглолтуудыг зохион байгуулж, дэлхийн жааз хөгжмийн урын сангаас монголын үзэгчиддээ толилуулсан уран бүтээлч юм.

Хандивын данс:

Хаан банк: Ганбат Бадамдорж 5007039592

Голомт банк: Ганбат Бадамдорж 3405110803

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button