НИЙГЭМ

Нийслэлд 23, орон нутагт 24 иргэн согтуугаар автомашин жолооджээ

Арванхоёрдугаар сарын 7-ноос 11-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 464 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 377 дуудлага мэдээлэл бүртгэжээ. Бүртгэсэн зам тээврийн ослын улмаас таван  хүн гэмтсэн байна. Эдгээрийн хоёр нь явган хүний гарцаар гарч явахдаа мөргүүлжээ.

Хүн гэмтсэн зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.12.07-ны өдрийн 19:35 цагийн орчимд БЗД-ийн 21-р хороо Дарь-Эхийн зам, Монел явах замд Hyundai Porter  маркийн Б жолоочтой автомашин Toyota Estima маркийн Э жолоочтой автомашинтай мөргөлдөж, ослын улмаас Toyota Estima маркийн автомашины жолооч 35 настай, эрэгтэй Э гэмтсэн,
  • 2020.12.07-ны өдрийн 18:00 цагийн орчимд БЗД-ийн 10-р хороо Уулын замд Mutsubishi Pajero  маркийн Б жолоочтой автомашин Toyota Landcruiser маркийн M жолоочтой автомашинтай мөргөлдөж, ослын улмаас Mutsubishi Pajero маркийн автомашины урд хэсэг шатаж, жолооч 40 настай, эрэгтэй Б гэмтсэн,
  • 2020.12.08-ны өдрийн 15:50 цагийн орчимд СБД-ийн 6-р хороо Бага тойруугийн гудамж, Хүнсний 4-р дэлгүүрийн баруун замд Toyota Prius  маркийн А жолоочтой автомашин нь явган зорчигч 20 настай, эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн, /явган зорчигч явган хүний гарцтай газраар гарч байсан/
  • 2020.12.09-ны өглөөний 08:00 цагийн орчимд ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө,  120 мянгатын уулзварт Toyota Prius  маркийн О жолоочтой автомашин нь явган зорчигч 52 настай, эмэгтэй И-г мөргөж гэмтээсэн, /явган зорчигч явган хүний гарцтай газраар гарч байсан/
  • 2020.12.10-ны өдрийн 19:10 цагийн орчимд ХУД-ийн 13-р хороо Шувуун фабрикийн зам,  Мон суль ШТС-ын урд замд Toyota Prius  маркийн Э жолоочтой автомашин нь явган зорчигч 39 настай, эмэгтэй Ж-г мөргөж гэмтээсэн /Жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /драгер багаж үлээлгэхэд-1,70%// осол, хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 жолооч, орон нутагт 24 жолоочийг тус тус илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button